ICT Interviews

Monday, January 14, 2002

Н.Гэрэлсvрэн: Интернэт бол мэдээллийн багтаамж, хил хязгааргvй ертєнц

Ярилцсан С.Уянга
Компьютерийн .MN сэтгvvл, No 54.


Интернэт ба Мэдээлэл тєвєєс Компьютерийн .MN сэтгvvлийн газартай хамтран Тєрийн Тvшээ цуврал Интернэт ярилцлагыг зохион байгуулж байгаа билээ. Манай ярилцлагын анхны зочин УИХ-ын эрхэм гишvvн Н.Гэрэлсvрэнтэй хийсэн ярилцлагыг толилуулъя.

Та Тєрийн Тvшээ цуврал Интернэт ярилцлагын анхны зочин. Иймд ярилцлагаа энэ сэдвээр эхлэе. Интернэт ярилцлагын талаархи Таны бодол?
Энэхvv ярилцлагын анхдагч нь болсондоо баяртай байна. Орон зайгаар хязгаарлагдахгvй, хvссэн бvхэнтэйгээ богино хугацаанд их хэмжээний мэдээлэл дамжуулах, саиал бодлоо шуурхай солилцох зэргээрээ давуутай санагдлаа. Богино хугацаанд нvvр тулж уулзаагvй ч олон танилтай болсон доо. (инээмсэглэв) Ярилцлагын дараа надад Германы нэг иргэнээс и-мэйл ирсэн. Бидний хийж буй ажил, намтрыг сонирхсон судлаач хvн байсан. Нєгєєтэйгvvр энэ ярилцлага маань текст хэлбэрээр явагдаж, нvvр тулж ярилцахгvй байгаа учраас ярилцагчийнхаа зорилго, асуудалд хандах хандлагыг нь мэдэх боломжгvй байсан.

Та єєрийнхєє компьютер ашиглалтынхаа талаар сонирхуулна уу?
Статистикийн газарт Минск машиныг байрлуулж байснаас л мэднэ. Тэр vед би Монголын Vйлдвэрчний ЭвлэлийнТєв зєвлєлд эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Харин ерээд оны vеэс єєрєє ашигладаг болсон. 90 онд Ерєнхийлєгчийн Тамгын газарт шагналын тасгийн даргаар ажиллаж байхдаа шагналын талаархи мэдээллийг хадгалах, боловсруулах зэрэг ажлыг мэргэжлийн хvмvvстэй хамтран боловсруулах асуудал дээр ажиллаж байсан. Тэр vед засгийн газрын ордонд 286 компьютер байсан бєгєєд сvлжээнд холбох асуудал ид хийгдэж байсан. Одоо бол хэрэглэгчийн тvвшинд л байна. Хvснэгтэн мэдээлэл боловсруулахад Excel программыг, баримт бичиг боловсруулахдаа Word программыг ашигладаг. Харин эмэгтэйчvvдийн холбоонд ажилладаг байхдаа PageMaker программыг ашигладаг байсан. Энэ программ дээр гол тєлєв нугалбар бvхий танилцуулгыг бэлтгэдэг байсан.

Интернэт ашиглалтын хувьд?
Интернэт бол мэдээллийн багтаамж, цаг хугацаа, орон зайны хувьд хил хязгааргvй ертєнц гэж би боддог. Монголд бий болсноос хойш ашиглаж байна. Тэр vед анх холбогдож байсан байгууллагуудын тоонд эмэгтэйчvvдийн байгууллага орж байсан юм. Интернэтээс хэрэгцээт мэдээллээ хайх, Вэб мэдээлэлтэй танилцах, и-мэйл ашиглах зэргээр л ашигладаг. Vvнд хэлний бэрхшээл байдаг л даа. Сая чатлаж vзлээ. (инээв) Ер нь бол цаашдаа ашиглана гэж бодож байна.

Интернэт бол мэдээллийн багтаамж, цаг хугацаа, орон зайны хувьд хил хязгааргvй ертєнц гэж та сая ярилаа. Тэгэхээр энэхvv нээлттэй чєлєєт ертєнцєєс хvссэн бvхий л мэдээллээ авч болно. Тvvнчлэн хvсээгvй мэдээлэлтэйгээ ч тааралдаж болно. Хvvхдvvдийн хувьд тvрэмгийлэл, садар самуун, гэмт хэргийг сурталчилсан мэдээлэл нээлттэй болж байгаа юм биш vv. Vvнийг яаж зохицуулах вэ?
Энэ бол vнэхээр чухал асуудал юм. Миний хувьд ганц Интернэт ч бус телевиз болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслэлvvдээр аллага хядлага, хvчирхийлэл, тvрэмгийлэл бvхий мэдээлэл цацаглаж байгаад маш эмзэглэж явдаг. Єнєєдєр энэ бvгдийг учиргvй хорих нь утгагvй бєгєєд хорих ч боломжгvй юм. Харин хvvхэд залуучуудыг мэдээлэлд соёлтой, ухамсартай хандах, мэдээллийг ухаалгаар зєв сонгох чадварыг багаас нь олгоход тvлхvv анхаарах нь зvйтэй болов уу гэж боддог. Нэг vгээр хэлэхэд сэтгэлзvйн бэлтгэлийг хангах нь чухал.

Бvх нийтийн компьютер Интернэтийн боловсролыг дээшлvvлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
Миний бодлоор хот суурин газар, аймгийн тєвvvдийн хувьд телевиз бол хамгийн хvртээмжтэй бєгєєд зохимжтой хэрэгсэл. Гагцхvv энгийн бєгєєд ойлгомжтой хэлбэрээр, єєрєєр хэлбэл хялбараас нь эхлэн сургалтыг явуулах хэрэгтэй санагддаг. Цаашилбал ерєнхий ойлголтыг болон танин мэдэхvйн талын мэдээллийг хvргэхэд радиог ашиглах боломжтой. Ер нь аливаа зvйлийг хvндээс эхлэх нь чадахгvй гэсэн бэрхшээх сэтгэгдлийг тєрvvлдэг л дээ. Тvvнчлэн орон нутагт єєрсдийн нєєц бололцоо, боломжийг дутуу ашиглаж байдаг шиг санагддаг. Зєвхєн удирдлагын хvрээнд ашиглаад байна уу даа гэж боддог. Аймаг бvрт Интернэт кафе байгуулахын оронд аймгийн захиргаанд байгаа компьютерийг тодорхой байдлаар сургалтанд, нийтэд ашиглуулж болно шvv дээ. Гэвч єнєєдєр эвдчихнэ, вирустчихнэ гэсэн хувьчилсан vзэл давамгайлж байгаа нь харамсалтай. Ер нь бол нэг болон нэг хэсэг хvмvvсийн хvрээнд бус нийтийн хэрэглээг илvv анхаарах хэрэгтэй болов уу.

Хvvхэд залууст суурь мэдлэг олгодог мэдээлэлзvйн хичээлийн талаар Та ямар бодолтой явдаг юэ?
Єнєєгийн манай сургалтанд байдаг нийтлэг асуудал бол хэт єргєн хvрээтэй мэдлэгийг олгохын vvднээс бvхий л мэдээллийг хамардаг явдал юм. Мэдээлэлзvйн хичээлийн хувьд ч энэ байдал ажиглагддаг. Миний бодлоор бол эн тvрvvнд ерєнхий мэдлэгийг хэрэглээнд тулгуурлан олгох нь зvйтэй санагддаг. Харин цаашдаа гvнзгийрvvлэн суралцах сонирхолтой хvvхдvvдийг тєрєлжсєн сургалтанд хамруулж болно.

Мэдээлэл холбооны технологи дахь тєрийн зохицуулалтын талаархи таны бодол?
МХТ-ийг хєгжvvлэх бvхий л нєхцєл бололцоог тєрєєс хангах шаардлагатай. Орон нутагт Интернэт хvрснийг би тєрєєс ихээхэн анхаарал тавьж байгаагийн нэг илрэл гэж боддог. Залуу vеийг бэлтгэх, цаашилбал єєрсдийн оюуны бvтээлийг бvхий л талаар дэмжих нь зvйтэй гэж vздэг.

Олон жил эмэгтэйчvvдийн байгууллагад ажилласан хvний хувьд манайд МХТ-ийн ашиглалтанд жендерийн асуудал ямар тvвшинд байдаг вэ? Энэ талаар хийсэн судалгаа байдаг уу?
Энэ чиглэлээр хийсэн тодорхой судалгаа байхгvй. Єнєєдєр их сургууль, коллежид суралцагсдын 63 хувь нь эмэгтэйчvvд гэсэн статистик мэдээ бий. Иймд манайд компьютер, Интернэт ашиглалтын асуудалд жендерийн асуудал нэг их хурцаар тавигдахгvй байх. Харин хот хєдєє орон нутгийн хувьд асар их ялгаа бий. Компьютерийг vзээгvй, мэдэхгvй хvн олон байна шvv дээ.

Таны компьютерийн vзvvлэлт?
За даа тааруухан даа.

Манай сэтгvvлийн тоглоомын буланг хvvхэд залуучууд их сонирхдог. Та ингэхэд компьютерийн тоглоомоор тоглодог уу?
Тоглоно оо. Анх нойроо хугаслан байж, ядартлаа тоглодог байлаа. Дээр vед Дигер гэдэг тоглоомыг, дараа нь Тетрис, оросын Lines тоглоомыг их тоглодог байлаа. Сvvлдээ нь хоёр тєрлийн хєзрийг тоглодог болсон. Одоо ч тэгээд тоглоод байх зав ч гарахгvй юм даа. Гэхдээ хааяа алжаалаа тайлах маягаар цєєхєн минут тоглодог.

Та манай сэтгvvлийн ууган уншигчдын нэг. Иймд манай сэтгvvлийн талаархи єєрийн бодлоо бидэнтэй хуваалцвал сонин байх болов уу?
Компьютерийн .MN сэтгvvлийг би 96 оноос эхлэн уншиж байна. Тухайн vедээ хэрэгцээтэй бvхий л мэдээллээ авдаг байсан. Хувилж бусаддаа тараадаг байлаа. Ер нь аль “гацахыг” тэр гэх вэ дээ. Єєрийнхєє дотны анд, туслагчаа гэж боддог. Ялангуяа цуврал хичээлvvд их таалагддаг. Vе vе шинэ уншигчиддаа зориулж анхан шатны мэдээллийг хvргэх нь зvйтэй байхаа. Техникийн тал руу их хандсан санагддаг. Миний бодлоор амралт, чєлєєт цагийн мэдээлэл ховор санагддаг. Хоолны жор, гоо сайхны зєвлєгєє зэргийг Интернэт дэх хаягтай нь ч юм уу, эсвэл тийм сайтаас аваарай ч гэх юм уу, ямар нэгэн байдлаар Интернэт, мэдээлэлтэйгээ холбож болмоор санагддаг.

Манай сэтгvvлийн уламжлалт асуулт. Уншигчдад хандаж хэлэх Таны vг?
Уншигч бvр єєр єєр байдаг. Зарим нь зєвхєн єєртєє хэрэгцээтэй мэдээллээ л авч бусдыг нь орхидог. Энэ сэтгvvлийн хувьд орхих зvйл байхгvй. Ялангуяа цуврал хичээлvvдийг хайчилж аваад vдэхэд л бэлэн гарын авлагатай болно. Сэтгvvлээ уншиж, мэдлэгээ єргєжvvлээрэй.

Бидний урилгыг хvлээн авч манай сэтгvvлийн хvндэт зочноор уригдан ярилцлага єгсєн Танд их баярлалаа. Танд сайн сайхан бvхнийг нийт уншигчдынхаа ємнєєс хvсье.

0 Comments:

Post a Comment

<< Home