ICT Interviews

Thursday, February 14, 2002

Д.Цэрэнбат: Хаашаа ч очсон тэнд миний найз бий гэж дvvрэн сэтгэлтэй явах сайхан даа

Ярилцсан С.Уянга
Компьютерийн .MN сэтгvvл, No 55.


Интернэт дахь монгол агуулга харьцангуй бага, тэр бvр байнга шинэчлэгдэггvй учраас алс холын оронд ажиллаж сурч буй хvмvvс эх орныхоо талаархи шинэ мэдээ мэдээллийг цаг тухайд нь тэр бvр авч чаддаггvй. Сvvлийн vед дэлхийн єнцєг булан бvрт суугаа монголчууд электрон хэлэлцvvлгийн бvлэгт нэгдэн Интернэтээр дамжуулан єєр хоорондоо харилцан мэдээлэл, санал бодлоо солилцож, улс орныхоо нийгэм эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцох боллоо. Vvний нэг нь Монгол туургатны "Цахим єртєє" сvлжээ юм. Энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хотноо Монгол туургатны "Цахим єртєє" сvлжээний гишvvдийн уулзалт болж, тус сvлжээнээс гаргасан компакт дискийг танилцуулсан билээ. "Цахим єртєє" сvлжээний зохицуулагч Д.Цэрэнбаттай уншигчдын хvсэлтээр Интернэтээр дамжуулан хийсэн ярилцлагыг толилуулъя.

Товч намтар
Дашзэвэгийн Цэрэнбат. 1969 онд Тєв аймгийн Батсvмбэр суманд тєрсєн. 1986 онд Тєв аймгийн Алтанбулаг сумын 10 жилийн дунд сургуулийг дvvргэсэн. 1991 онд МУИС-ийг математикч мэргэжлээр тєгсгєсєн. 1998 оныг хvртэл одоогийн Удирдлагын Академид (тэр vед Улс тєрийн дээд, Тєр Нийгмийн Судлалын Академи, Тєрийн Захиргаа Удирдлагын Хєгжлийн Институт зэргээр нэрлэгдэж байсан) багшилж байсан. Єдгєє Их Британийн Кингстоны Их Сургуульд суралцахын зэрэгцээ Custom Networks компанид ажиллаж байна.

"Цахим єртєє" сvлжээг байгуулах санаа анх хэрхэн тєрсєн бэ?
Энгийн эхэлсэн дээ. Хvний нутагт явахдаа Монголчуудтайгаа санаа бодлоо Интернэтээр, тухайлбал чат, и-мэйлээр их солилцдог байлаа. Бvгд л оршин суугаа газар нутгийнхаа сонин хачин, хvн зоны амьдрал ахуй, хєгжил дэвшил, шинэ технологи зэрэг vзсэн харсан, сонсож дуулснаа бие биедээ сонирхуулж, тэр бvхнээс Монголдоо хэрэгжvvлэх, эх орноо хєгжvvлэх талаар санаа бодлоо хуваалцана. Тэр цагт л бид оюун санаагаараа нэгдэцгээх хэрэгтэй юм байна, бие биенээсээ суралцъя, энд яригдаад байгаа санаануудаа хэрэгжvvлэх бага ч атугай боломжийг бий болгоё гэсэн бодлоор гадаад, дотоодод суугаа Монголчуудаа нэгтгэсэн сvлжээ байгуулах санаа тєрсєн юм. Улмаар тэр vед харьцаж байсан найз нєхєддєє энэ санаагаа хэлж ярилцсаар аажмаар анхны багийг бvрдvvлсэн дээ. Доктор Мянган гуайн 1994 онд нээсэн “Монгол Холбоо” сvлжээний vйл ажиллагаанд хирээрээ оролцож, байдлыг ажиглаж бас нилээд санаа оноо авсан байлаа. Ингээд Японд суугаа А.Амарбаярын бvтээснээр 1999 оны 5 сарын 31–нд 7 оронд суугаа 20 гаруй Монголчуудыг нэгтгэн Монгол.нет нэртэйгээр энэхvv сvлжээ маань vйл ажиллагаагаа эхэлсэн юм даа. Хожим нь Ш.Баатарын санал болгосон Цахим Єртєє гэдэг нэр олонхийн саналаар сонгогдон сvлжээний дуудах нэр болсон. Сvлжээ анхнаасаа л олны санаа сэтгэлийн дэм, гар биеийн оролцоотойгоор мэндэлсэн бєгєєд одоо ч тэр л байдлаар ажиллаж байгаа гэдгийг би байн байн хэлэх дуртай. Vнэн нь тэр юм. Та єєрєє мэднэ шvv дээ.

Сvлжээнийхээ талаар товч танилцуулбал?
Олон зvйл ярьж болох ерєнхий асуулт байна. Энэ талаар сvлжээнийхээ дотоод журамд бид хир чинээгээрээ тусгахыг хичээсэн. Мэдээллийн технологи, Интернэт бидэнд цаг хугацаа орон зайн ялгааг арилгаж єглєє. Энэ боломжийг ашиглаж дэлхийгээр таран суугаа Монголчуудаа, Монголд элэгтэй хэн бvхнийг цахим ертєнцєд оюун санаагаар нь нэгтгэн холбох, vерхэн нєхєрлєх, улмаар ажил хэргийг хамтран бvтээх орчин нєхцлєєр хангах нь сvлжээний гол зорилго. Мэдээлэл, холбооны технологийн єргєн боломжийг ашиглаж бид юуг хийж бvтээж чадах нь гагцхvv сvлжээний гишvvн бvрийн сэтгэл зvтгэл, харилцан итгэлцэл, хамтын ажиллагаатай шууд холбоотой юм. Сvлжээ маань гишvvдээ боломжоор л хангадаг, харин хэн нэгнийг тийм юм хий, ийм юм бич гэх зэргээр хэзээ ч албадаж заадаггvй. Гишvvдээс гарсан санаа бусдаар дэмжигдэн ажил хэрэг болж байх нь олон. Басхvv унтарч байх нь ч цєєнгvй. Та єєрєє энэ сvлжээнд нилээд эрт элссэний хувьд ийм жишээ олныг мэднэ байх. Бид бодлоо нэгтгээд харилцан итгэлцээд ажиллаж чадвал хийж бvтээж болох зvйл асар их гэдгийг сvлжээний гишvvд ч, єргєн олон тvмэн ч ойлгож мэдэрч байгаа болов уу гэж итгэдэг. Гэхдээ сvлжээ маань зулай нь ч битvvрээгvй л яваа гэдгийг мартаж болохгvй. Цаашид бидэнд, бидний хойч vеийхэнд энэ сvлжээг бат тогтвортой, vр бvтээлтэй ажиллуулахад хамтран хэлэлцэх, хийх юм их бий. Сvлжээний єдєр тутмын vйл ажиллагааны талаархи бvхий л мэдээллийг http://www.tsahimurtuu.com хаягаар хандан авах боломжтой. Дашрамд дурдахад сvлжээний гишvvдийн хамтын оролцоогоор Вэб хуудас маань бvтдэг. Цахим Улаач сэтгvvл болон Вэб сайтын кирилл хэсгийг Ш.Баатар АНУ-д, Монгол улс XXI зуунд уралдааны хэсгийг Н.Баасандорж Монголд тус тус vйлдэж, Лондонд суугаа Д.Чинбат тэдгээрийг нэгтгэн зангиддаг. Єєр бусад Вэб хуудсууд ч энд тэнд хийгдэж байгаа ба энэ ерєнхий хуудсан дээр татагдан холбогддог. Энэ бол сvлжээ маань олны сэтгэл, зvтгэлээр амилж, ажилладгийн тод илрэл юм. Цахим єртєє сvлжээний нийт гишvvд, єнгєрсєн хугацаанд солилцсон мэдээлэл, гадаадын гишvvдийн тоо г.м. статистикийн зарим нэгэн тоо манай уншигчдад сонин байх болов уу.
Сvлжээнд бvртгэлтэй хаягийн тоо тасралтгvй єсєн нэмэгдэж байдаг vзvvлэлт. 2001 оны 3 сарын 12-ны байдлаар дэлхийн 25 орноос 5 орны харьяалалын 563 хаяг бvртгэгдээд байна. Энэ нь сvлжээний цар хэмжээний ерєнхий ханыг хэлэх ч бас учир дутагдалтай. Учир нь сvлжээнд хаягийн бvртгэлгvй ч сvлжээний мэдээ мэдээллийг архиваас олон хvн уншдаг, сvлжээний гишvvд маань анд нєхєд, ах дvvсдээ сvлжээний талаар ярьж, мэдээ мэдээллийг дамжуулж, тэднийг эчнээ оролцуулдгаас гадна бvртгэлийн хаягийн дотор хэрэглэхээ байсан, нэг хvн хоёр хаягаар бvртгvvлсэн тохиолдол байгааг бодолцох хэрэгтэй болов уу. Сvлжээ байгуулагдаснаас хойш тvvгээр цацагдсан бvх и-мэйл миний компьютерт хадгалагдаж байдаг. Багцаагаар 5000 гаруй и-мэйл цацагдсан болов уу. Ялангуяа сvvлийн vед сvлжээгээр дамжуулагдах и-мэйлийн тоо эрс нэмэгдэж, єдєрт арваас дээш тооны захидал ирэх болжээ. Эхэн vедээ долоо хоногт 10 хvрэхтэй vгvйтэй, заримдаа бvр юу ч ирэхгvй шахуу болох нь тохиолдож байсан. Хууччуул сайн санаж байгаа байх. Тэр vед “за яадаг билээ, ингээд унтарчих вий дээ” хэмээн эмээж найз нараасаа янз бvрийн зvйл бичихийг хувийн хаягаар нь хандаж санал болгодог байлаа. Одоо бол тэр эмзэглэл ард хоцорчээ гэдэгт бат итгэдэг. Гадаадаас Япон, Унгар, Их Британи, Турк зэрэг орны Монгол судлалыг сонирхогч нийт 7 хvн, АНУ-ын Халимаг-Монгол, ОХУ-ын Буриад-Монгол, БНХАУ-ын Єєртєє засах Євєр Монголын иргэд бий. Нэгэнт сvлжээ маань Монгол туургатны гэж овоглодог учир Монгол гарлын хvмvvсээ бид дотроо Монгол хvн гэж бодоод, гадаадын гэсэн тодотголыг хэрэглэдэггvй, Хэрвээ дээр дурьдсан Монгол угсааны хvмvvсийн иргэний vнэмлэхийн харъяаллаар нь авч vзвэл сvлжээнд гадаадын 7 улсын иргэд байна гэсэн vг л дээ. Хэдийгээр олонхи нь зvс зvсээ харалцаж, дуу дуугаа сонсолцоогvй ч дэлхийгээр таран суугаа Монголч тvмнийг цахим ертєнцєд нэгтгэсэн Цахим Єртєє сvлжээний хамт олон єнгєрсєн хугацаанд багагvй зvйлийг санаачлан, хийж бvтээж чадсан нь нэг эрмэлзэлтэй, хvсэл зорилготой хvмvvс хvч, авъяасаа нэгтгэх аваас орон зайг алгасан, цаг хугацааг товчлон vлэмжхэн ажил vйлс бvтээх боломжтойн тодорхой нотолгоо болж байна.

Тус сvлжээнээс эрхлэн гаргадаг Цахим Улаач сэтгvvлийг уншигчид маань сайн мэднэ. Интернэтээр дамжуулан бvтээгддэг энэхvv сэтгvvлийн тvvхийг танилцуулахгvй юу?
Цахим Улаач маань Монгол тvмэндээ оюуны тамир суулгах, газар газар суугаа Монголчуудынхаа бодож сэтгэж vзэж харж явааг Интернэтийн ертєнцєд нэгтгэн олны хvртээл болгох зорилготой мэдээлэл танин мэдэхvйн хоёр сар тутмын чєлєєт сэтгvvл.
Сvлжээний анхны Вэб хуудсыг хийж байсан М.Билгvvн бид хоёр сvлжээгээр цацагдаж буй янз бvрийн сонин санаа, мэдээ мэдээллийг багтаасан сонин гаргах талаар ярилцдаг байлаа. Удалгvй цєєнгvй хvн ийм санаа євєрлєж явдгийг мэдсэн. Улмаар МЦХК-ийн системийн инженер Ц.Ивээл 1999 оны аравдугаар сард энэ асуудлыг гишvvдэд анх тавихад бидний хэдэн залуус ажил болгох гээд vзсэн юм. Бид чинь бас Mglnet_hevlel гэдэг нэртэй дэд сvлжээ байгуулж ажиллаж байлаа. Тэр vед энэ сэтгvvлийг гаргах талаар ярилцаж байсан бvх санаа бодол, яриа хєєрєє http://groups.yahoo.com/group/mglnet_hevlel/messages дотор хадгалаастай бий. Гол нь цаасан дээр хэвлэн гаргах талаар ярилцаж байлаа. Залуус маань ч олон сайхан материалууд ирvvлсэн. Сэтгvvл гаргахтай холбогдуулж тєрийн шагналт яруу найрагч Б.Лхагвасvрэн гуайтай Интернэтээр шууд ярилцаж, санаа оноог нь сонсдог байв. Б.Лхагвасvрэн гуай бидэнд “Ийм санаа бодолтой залуус байдагт баяртай байна. Бидэнд бие биенээ vгvйсгэх эрх бий, харин энэ сэтгvvлийг гаргахгvй байх эрхгvй гэж бодоцгооё” гэж хэлсэн нь санаанд минь тод vлдсэн юм. Энэ талаар нилээд ярилцаж байсан хэдий ч ажил болгож чадалгvй байсаар 2000 оны эхний улирал дуусах тийш хандсан. Тодорхой vр дvнд хvрч амжаагvй ч сэтгvvл гаргах гэж ярьж хєєрсєн энэ хугацаанд бид их зvйлд суралцсан гэж боддог. Нэгэнт олон сайн мэдээллvvд цуглачихаад байхад заавал цаасан дээр хэвлэхийг хvлээлгvйгээр электрон хэлбэрээр нийтэд хvргэе гэж бодоод 2000 оны дєрєвдvгээр сард анхны дугаарыг би єєрєє нэг л хэв ур муутайхан гаргаж байлаа. Дараа нь Баатартаа хэллээ л дээ, “За чи мэргэжлийн хvн байна, тэгээд ч Євєрхангайхан гарын дvйтэй, дараагийн дугаарыг нь чи гаргаарай. Би чинь нэг прээсний тємєр утсаар хэдэн юм нийлvvлээд боочихсон маягтай єнгє vзэмж тааруу, ургvй юм хийчихлээ, ямартай ч доторхи нийтлэлvvд нь аятайхан болохоор олон тvмэн сонирхох байгаа” гэлээ. Хvмvvс ч сонирхож, нєхєд маань ч дахин материал ирvvлэн, Баатар маань аргагvй л ухааны ур, гарын дvй шингэсэн сайхан єнгє vзэмж, утга агуулгатай Вэб хуудас хийж, тvvнээс хойш мань хvн Цахим Улаач сэтгvvлийг эмхлэн гаргах ажлыг даан ажилладаг болсон.

Сэтгvvлийн хэд дэх дугаар гараад байна?
Сэтгvvлийн дугааруудыг http://tsahimortoo.freeyellow.com/index.html хаягаар орж сонирхож болно. Сая 6 дахь дугаараа гаргалаа. Єєрєєр хэлбэл бvтэн жил тасралтгvй гарчихлаа гэсэн vг. Єнгєрсєн жилийн турш сэтгvvлдээ зав зайгаа ашиглан бvтээлээ ирvvлсэн, хамтран ажилласан Япон улсад суугаа М.Сугар-Эрдэнэ, Саяако Оцу, С.Гэрэлт, Ж.Тэмvvжин, Хувьсгалт, АНУ-д суугаа Т.Лхагвадорж, П.Байка, Сайнбаяр, Ц. Алтантуяа, Д.Нэмэхбаяр, И.Одбаатар, Зулаа, Эрхэм, ОХУ-д суугаа Ч.Даваажамц, Швецарид суугаа Ичинноров, Тайландад суугаа Мєнхсоёл, Германд суугаа Х.Чинбат, Монголд суугаа Я,Бямбаяр, С.Уянга, Австралид суугаа Т.Цолмон гээд олон нєхдийнхєє нэрийг энд дурдахад таатай байна. Бусад нєхєд маань ч цаашдын дугааруудыг гаргахад гар бие оролцох нь эргэлзээ vгvй.

Энэ сэтгvvл цаасан хэлбэрээр гарах уу?
Сэтгvvлийг цаасан дээр буулгаж хэвлэх талаар бид ярилцсаар л байна. Ивээн тэтгэгч олдоод, энэ бvгдийг єнгє мєнгєний нvдээр бус, vнэн утга чанарыг нь алдагдуулалгvй тvмний хvртээл болгоё гэвэл болохгvй гэх газаргvй л гэж боддог. Бид сая Улаанбаатарт зохиогдсон уулзалтад зориулан эхний 5 дугаарыг сvлжээний анд Н.Баасандоржийн бэлтгэсэн эх дээр тvшиглэн сэтгvvлээ 20 хvвь хэвлэж тараалаа. Хий огторгvйгаас газарт буусан энэ 50 хуудас зузаан сэтгvvлийг хараад бид хамтарвал их боломж байна даа гэж эрхгvй бодогдож байсан шvv.

Нэг байгууллага, нэг байшинд байгаа хvмvvсийг бус дэлхийн єнцєг бvрт байрлах янз бvрийн хvмvvсийг зайнаас зохицуулахад хэцvv байдаг байх...?
Таны хэлж буй байгууллага болоод тус сvлжээний хооронд Оршихуйн гол vндсэн ялгаа бий л дээ. Тодорхой албан байгууллага санхvvгийн чадавхи дээрээ тулгуурлан оршин тогтнодог бол энэ сvлжээ гишvvд, дэмжигчдийнхээ Монголоо гэсэн нийлмэл сэтгэл, єєр хоорондын харилцан итгэлцэл дээр хєллєдєг. Ямар ч цаг vед бидний оршихуйн энэ шинж єнє мєнх vлдээсэй л гэж их хvсдэг. Сvлжээнийхээ зорилгыг, ажиллаж зарчмыг нь л сайн хэлээд ойлгуулчихвал энэ оюуны бяртай олон хvмvvст итгээд л орхихоос єєр яах билээ. Єдгєє цагт хvмvvс янз бvрийн мэдээлэлтэй харьцаж байна. Санал бодол зєрєх нь ч элбэг. Энэ бол байх л ёстой зvйлс. Мэдээлэл хvлээн авах, ашиглах, мєн бусдад хvргэх гээд мэдээллийн эринд хvн бvрийн суралцвал зохилтой зvйлсэд сvлжээ гишvvд олноо сургаж байгаа гэдэгт эргэлздэггvй. Тийм болохыг ч гишvvдээс ирэх санал сэтгэгдлvvд илтгэж байдаг. Зохицуулагчийн хувьд хааяа сvлжээний уур амьсгал эвгvйцвэл гал унтраах маягтай юм бичих хэрэг гарах. Тэр vед л vгээ сайн бодож бичихгvй бол хэцvv дээ. Цаг зуурын омгоор цаг зуурын юмыг шийдэх аюултай. Би бас хаа хамаагvй vг дуугараад гишvvдээс зэм мундахгvй л сонсож байлаа. Шvvмж болгоныг эрэгцvvлж суухад бас л нэг ухаан нэмээд єгєх шиг санагддаг. Мэдээж урам хайрласан захидал их ирнэ. Ер нь хvн урмаараа. Тэгэхээр бид ч бас шинээр элсэж байгаа болоод анхлан юм бичиж байгаа гишvvддээ аль болох урам хайрлахыг хичээдэг. Энэ л зохицуулагч нарын гол баримталдаг vзэл гэх vv дээ. Манай гишvvд ч яг л ийм vзлээр шинэчvvдэд хандаж байгааг харахад сайхан санагддаг. Олонхи маань сvлжээний утга учир, сvлжээнээс тэдэнд олгож буй боломж нєхцлийг хэдийнээ ойлгосон тул анхны хэдэн сарыг бодвол яах бол? гэж санаа зовох явдал бага болжээ. Сая Улаанбаатарт зохиогдсон уулзалтыг хараад энэ бодол маань бvр ч лавширсан. Ємнє нь нvvр тулан учирч байгаагvй ч бvгд л сvлжээгээ гэсэн сэтгэлээр хамтран ажиллан, чамгvй хєрєнгє зарцуулан сайхан уулзалт зохиож, сvлжээний гишvvдийн оюуны бvтээл болсон СD-г олны хvртээл болголоо шvv дээ.

Манай сэтгvvлийн зочноор уригдсан АНУ-д суугаа доктор Ш.Баатар єєрийн ярилцлагадаа тантай Интернэтээр дамжуулан танилцсан гэж байсан?
Баатар бид хоёр цахим ертєнцийн андууд. 1998 онд анх танилцаж тvvнээс хойш цахим ертєнцєд тасралтгvй vерхэн нєхєрлєж байна. Анх танилцсан тухайгаа миний бие “Америк орон миний нvдээр” тэмдэглэлийнхээ эхний хэсэгт дэлгэрэнгvй бичсэн байгаа. http://go.to/mglnet Вэб сайтын архив булангаас сонирхож болно. Сvлжээ байгуулагдсанаас хойш бид энэ сvлжээг аятайхан ажиллуулчихъя гэсэн бодлоор хамтарсаар улам ч дотно харьцаатай болсон. Єдєртєє хэд и-мэйл солилцож, бас ч гэж сардаа ганц нэг утсаар ярьчихна. Алтайтай (эхнэр нь) бас хvvхдvvдтэй нь ч утсаар ярьж байлаа. Ер нь сэтгэл дотносоод бараг гэр бvлийн андууд болсон гэх vv дээ. Янз бvрийн жаргал зовлонгоо ярилцана. Инээж хєхєрмєєр юм гарвал ч и-мэйл шидэлцээд хєхрєлдєєд авна. Сайн хvний нємєр нєєлєг гэж сайхан. Баатараасаа их ч юм сонсож бас андынхаа буянаар єєр бусад олон ч сайхан хvнтэй танилцаж байна. Цаг хувьсаж, юм хєгжиж, хvмvvнтэй харьцах, нєхдийг олж нєхєрлєх гэдэг бас л орон зайн саадгvй болжээ. Бидний энэ нєхєрлєл маань сэтгэл итгэл гэдэгт хязгаар байдаггvйн л нэг жишээ юм болов уу даа.

Ер нь та хоёр нvvр тулан уулзсан уу? Сvлжээгээр дамжуулан олон хvнтэй танилцаж байна уу?
Бид хоёр нvvр тулж уулзалдаагvй л яваа. Зураг хєргєє бол солилцоод авсан. Xарвал таних болов уу гэж бодоод байгаа шvv. Эсвэл зєрєєд сvнгэнэцгээх юм болов уу, хэ хэ.
Сvлжээнийхээ олон хvнтэй анд нєхдийн сайхан харьцаа тогтоолоо. Нэрлэж баршгvй. Танилтай бол талын чинээ гэж, Сvлжээний маань бидэнд олгож буй бас нэг єгєєж энэ. Монгол залуус маань дэлхийгээр тарчихаж. Хаашаа ч очсон тэнд миний найз бий гэж дvvрэн сэтгэлтэй явах сайхан даа. Тийм ээ.
Японд суугаа С.Гэрэлт анд маань энэ талаар
Танихгvй явахад талын хоёр гєрєєс
Танилцаад нєхєрлєхєєр тагнайн хоёр судас
гэсэн ардын сайхан vгийг сvлжээгээр байн байн хэлдэг.
Сvлжээний нєхєд маань талаар тарсан гєрєєс адил бус, сэтгэлээрээ тагнайн хоёр судас лугаа хамт байцгааж алив зvйлд хамт лугшиж байгаасай гэж бодож явдаг.

Сvлжээнийхээ цаашдын зорилтыг товчхон танилцуулна уу?
Бид мэдээллийн эринд амьдарч байна. Єдгєє мэдээлэл хангалттай их болсон учир тvvнийг яаж олж авах нь гол бус, байгаа мэдээллийг ашиглаж сурах арга барилд суралцах, эзэмших нь чухал. Сvлжээний хувьд энэ байдал ажиглагддаг. Цахим Єртєєний дэргэд мэдээллийн тєрлєєрєє ангилагдсан дэд сvлжээнvvд байгуулах санаа их гарах боллоо. Саяхан Улаанбаатар хотноо болсон уулзалт дээр энэ тухай залуус санаа бодлоо хэлж байсан. Тэгэхээр энэ талаар ямар нэгэн шийдэлд хvрэх нь зайлшгvй болж байх шиг байна гэж бодогдсон. Нэг л зvйлийг бид тодорхой ойлгож мэдэрдэг байх учиртай. Энэ нь сvлжээний хувь заяа тvvний гишvvн хvн бvрийн гарт бий, сvлжээ цаашдаа яаж ажиллах нь хvн бvрийн сэтгэл, зvтгэл, бvтээлч ажиллагаанаас шалтгаална гэсэн бодолтой байх явдал. Тийм сэтгэлгээ суугаасай ч гэж хvсдэг. Тєрєлжин єргєтгєх асуудлын хувьд єнгєрсєн хугацаанд хоёр ч дэд сvлжээ байгуулсан боловч олигтой ажиллаагvй. Цаг нь болоогvй байсан болов уу. Сvлжээ гэдэг чинь хvссэн vедээ нээчихээр ажиллаад эхэлдэг эд бас биш гэдгийг ойлгосон. Ер нь техникийн болоод бусад бэлтгэл ажлыг сайтар хийх хэрэгтэй юм байна гэж бодогддог. Магадгvй олон жилийн дараа Цахим Єртєєнд шинээр элсэгчид маань янз бvрийн хvрээг хамарсан тvм буман мэдээнд дарагдах бус сонирхсон чиглэлээр ярилцлага єрнєдєг дэд сvлжээнд алхан орж байх тийм орчныг бид одоо л хамтдаа бий болгох учиртай. Энэ л ойрын vед шийдэх асуудал болж байна уу даа. Ер нь цаашдаа урьдын л адил мэдээллээ солилцож, мэдээлэлтэй харьцах арга барилаа улам боловсронгуй болгож, Цахим Улаач сэтгvлээ хамтран гаргаж, олон vр єгєєжтэй ажлуудыг хамтран бvтээж нэгэн сэтгэлээр ажиллана гэдэгт итгэлтэй байна. Тийм боломж, орчин нєхцєл энэ сvлжээнд хэзээд байх болно. Алс хэтдээ бол Интернэтийн ертєнцєд Монголын гэсэн орон зайг бат тогтооход Цахим Єртєє хувь нэмрээ эориулах буй заа гэж итгэдэг.

Манай сэтгvvлийн уламжлалт асуулт. Уншигчдад хандаж хэлэх таны vг
Юун тvрvvн уншигч олныхоо оюуныг Интернэтийн, мэдээлэл технологийн ертєнцийн сонин сайхнаар баяжуулах єгєєж буянтай ажил vйлдэгч танай сэтгvvлийн хамт олонд Монгол туургатны Цахим Єртєє сvлжээг тєлєєлж ажлын их амжилт хvсье. Бидэнд эв нэгдэл урьд урьдаас илvv чухал байна. Оюуны тамиртай, сэтгэлийн тэнхээтэй байж, цаг зуурын шалдир бvлдирыг эс анзааран эе эвээ хичээж явцгаая гэж уншигч тvмэндээ уриалъя даа.

Манай сэтгvvлийн хvндэт зочноор уригдан ярилцлага єгсєн Танд их баярлалаа. Цахим єртєє нэрээр овоглосон энэхvv єнєр бvлийн єрхийн тэргvvний vvргийг гvйцэтгэж, алс хол амьдран суугаа ч Монгол орныхоо хєгжил дэвшил, ирээдvйн тєлєє ямагт санаа зовниж, бие сэтгэлээ зориулж явдаг танд болон Цахим Єртєє сvлжээний гишvvдэд нийт уншигчдынхаа ємнєєс сайн сайхан бvхнийг хvсье.

0 Comments:

Post a Comment

<< Home