ICT Interviews

Sunday, April 14, 2002

Б.Наранцэцэг агсан: Эвсэж ажиллах л бидний амжилтанд хvрэх гол тvлхvvр

Ярилцсан С.Уянга
Компьютерийн .MN сэтгvvл, No 58.


Дэлхийн Банкны санхvvжилтээр хэрэгжих Монголын хєгжлийн гарц тєслийн гэрээнд гарын vсэг зурах ажиллагаа энэ оны зургадугаар сарын эхээр боллоо. Энэхvv тєслийн талаар болон бусад зvйлийн талаар Мэдээллийн технологийн зєвлєгєє єгєх чиглэлээр ажилладаг ИнфоКон компанийн ерєнхий захирал Б.Наранцэцэг агсантай хийсэн ярилцлагыг толилуулъя.

Товч намтарБалжингийн Наранцэцэг. 1988 онд Новосибирск хотын Цахилгаан Техникийн Дээд Сургуулийг мэдээлэл хэмжvvрийн техникийн инженер мэргэжлээр тєгссєн. 1988 оноос АСУЗТЭШТєвд (Тус тєв нь Информатикийн vндэсний тєв, Мэдээллийн Харилцаа компани, хожим Датаком ХХК болсон) инженер, ЭША, хэлтсийн дарга, орлогч захирлын алба хашиж байсан. 1999 онд Герман улсад мэдээлэл, холбооны технологийн зєвлєх чиглэлээр мэргэжил дээшлvvлсэн. 2000 оны нэгдvгээр сараас МХТ-ийн зєвлєгєє єгєх vйл ажиллагаа эрхэлдэг Монгол-Америкийн хамтарсан Инфокон компанийг байгуулан ажиллаж байна.


-Юуны ємнє Интернэт хэмээх агуу ертєнцєєр дамжуулан Монгол орноо дэлхий дахинаа нээх гэсэн хvсэл эрмэлзлэл дээр дєрєєлсєн Та бvхний ажлын vр дvн гарч, Монголын хєгжлийн гарц тєсєл тань батлагдсанд нийт уншигчдынхаа ємнєєс баяр хvргэе.

Баярлалаа.

-Ярилцлагаа тєслийн нэрнээс эхэлье. Сvvлийн vед кибер орон зай, виртуаль ертєнц, нэгдсэн сvлжээ, мэдээллийн сан гэх зэргээр нэрлэгдсэн тєслvvд их яригдах болсон. Гэтэл та бvхний санаачлан боловсруулсан тєсєл тань Монголын хєгжлийн гарц гэсэн євєрмєц нэртэй юм байна? Нэрийнхээ талаар ярина уу?
Энэ нэр маань тєслийнхєє vндсэн агуулгатай дvйцэж байгаагаараа онцлог. Мэдээлэлжсэн эрин vед улс орныхоо тухай мэдээллийг баттай эх сурвалжаас нь дэлхийн олон нийтэд хvргэх цонх, гарц бий болгох зорилгыг євєрлєсєн.

-Монголын хєгжлийн гарц тєслийн зорилтын талаар товч танилцуулбал?
Дэлхийн Банкны Хєгжлийн тєлєє Мэдээлэл (infoDev) хєтєлбєрєєс улс орнуудад Интернэт дээр суурилсан нийгэм хамт олныг бий болгох, тэдгээрийг хєгжvvлэхэд боломж олгох зорилготой мэдээллийн сvлжээг технологийн боломж чадавхийг ашиглан бий болгоход нь туслах зорилгоор Даяарчилсан Хєгжлийн Гарц Санаачлагыг гарган хэрэгжvvлж байна. Энэхvv санаачлагад оролцох саналыг дэвшvvлэх асуудал нь улс орнуудад тэгш, нээлттэй байсан бєгєєд энэ тухай мэдээлэл Интернэтээр тараагдсан. Оролцохыг хvссэн тєрийн, тєрийн бус болон бизнесийн ямар ч байгууллага хандаж болно гэдгийг нєхцєлдєє заасан байсны дагуу бид хандсан. Даяарчилсан Хєгжлийн Гарц Санаачлагын хvрээнд Монгол улсыг хамруулах зорилгоор манай компани "Монголын Хєгжлийн Гарц" тєслийг боловсруулж, туршин нэвтрvvлэх санал гаргасан. Єнєєдєр мэдээллийг нийгэм эдийн засгийн хєгжлийн тvлхэц хvчин мєн гэдэг єргєн утгаар нь хvлээн авч хэрэглэх нь Монголын хувьд цаг vеэ олсон чухал асуудал мєн гэж vзэн саналаа олон байгууллага, хvмvvстэй солилцсоны vндсэн дээр тєслєє боловсруулсан юм. Ийм vзэл санааг агуулснаараа Мэдээлэлжсэн Нийгмийг бий болгож, тогтвортой эдийн засгийн хєгжлийг бий болгож чадна гэж vзэж байгаа юм. Энэ тєсєлд оролцохоор Монголыг тєлєєлж 4 санал очсон юм билээ. Эдгээрийн хоёрыг нь гадаадад оршин суудаг гадаадын байгууллага, иргэн илгээсэн байсан нь их сонин. Шалгаруулах комисс манай тєслийг сонгосонд бид маш их баяртай байгаа. Энэ талаар Дэлхийн банкнаас Монголын хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах анхны тєслийн нэг боллоо гэж дэлхийн банкны Монгол дахь суурин тєлєєлєгч Саха Меяанатан гуай хэлж байсан.

-Хэрэгжvvлэгчдийн хувьд?, Ер нь энэ тєсєлд ямар ямар байгууллагууд хамрагдаж байгаа вэ?
Хэрэгжvvлэгч vндсэн байгууллага нь Инфокон ХХК. Бид ажлын хэсэг байгуулсан, ажилдаа ороод байна. Гэхдээ энэ тєслийг хэрэгжvvлэхэд засгийн газар, ТББ, хувийн хэвшлийн тєлєєлєгчдийг оролцуулсан баг байгуулж ажиллана. Бодлогын хувьд Мэдээлэл Холбооны Технологи /МХТ/-ийн Vндэсний Хороотой нягт хамтран ажиллана. Мєн МХТ-ийн мэргэжилтнvvдийн зєвлєлтэй ч зєвлєлдєж ажиллана. Ер нь бид дотооддоо хамтран ажиллаж, зєвшилцєж сурах нь амжилттай ажиллах нэг vндэс шvv дээ.

-Тєсєл хэрэгжсэнээр ямар vр дvнд хvрэх вэ?
Нэг жилийн хугацаанд тєлєвлєлт, бэлтгэл vе шатны ажлууд хийгдэнэ. Монголын Хєгжлийн гарцын загвар боловсруулагдана. Ийм учраас тал бvрийн мэргэжилтнvvд оролцож ажиллах шаардлагатай байгаа юм. Монголын Хєгжлийн Гарц нь Даяарчилсан Хєгжлийн Гарц программын бvрэлдэхvvн хэсэг байх бєгєєд мэдээллийн хувьд нэгтгэсэн Монгол руу хандах гол зам гарц болно. Энэ программд одоогийн байдлаар 32 орон оролцохоор сонгогдоод байгаа. Монголын Хєгжлийн Гарцын чанадын зорилго нь мэдээллийн ялгавартай байдлыг єєрчилж, Интернэтээр дамжуулан, мэдээллийн чадавхийг ашиглан улс орнуудын хєгжил, ядуурлыг бууруулах асуудалд туслах явдал юм. Эрхэм зорилгодоо хvрэхийн тулд:
Хєгжлийн тусламжийн зохицуулалтыг сайжруулах, улмаар vр ашигтай тvншлэлийг бий болгох; Vндэсний хэмжээнд харилцан зєвшилцєлыг дэмжих мєн улмаар хєгжлийн чиг хандлагын талаар vзэл бодлоо хуваалцах; Дотооддоо болон олон улсад мэдлэг мэдээлэл, шийдэл боломжуудыг бий болгох, тvvнийгээ харилцан хуваалцах боломжийг бий болгон хєгжvvлэх; Тогтолцооны ил тод байдал мєн засаглал, хариуцлага тооцох тогтолцооны чанарыг дээшлvvлэх; Єрсєлдєєнийг бий болгох, vнийн ил тод байдлыг дэмжих, vйлчилгээний єртгийг бууруулж, зах зээлийн vр дvнг дээшлvvлэх зэрэг зорилтуудыг тавьж байна. Эдгээр зорилт нь ойрын болон урт хугацааны гэсэн 2 хэсгээс бvрдэнэ.

-Тєслийн санхvvжилт дууссаны дараа хєгжлийнхєє гарцыг яаж хєгжvvлж авч явах вэ?
Энэ асуудлыг тєслийнхєє явцад нарийвчлан боловсруулна.

-Ер нь сайхан эхэлсэн зарим тєслvvдийн хугацаа дуусмагц зогсонги байдалд орж, амьд чанараа алдаж эхэлдэг. Жишээлбэл, боловсролын салбарын томоохон сайт болох Мэдлэг Вэб сайт. Мэдлэг тєслийн удирдагчийн хувьд тєслийн хvрээнд хийгдсэн ажлууд, ялангуяа Мэдлэг Вэб сайтыг хувь заяаны талаархи таны бодол?
Vvнтэй санал нэг байна. Харин Мэдлэг тєсєл ємнєє тавьсан зорилгоо хэрэгжvvлээд дууссан. Дунд сургуулийн хvрээнд Интернэтийн хэрэглээг бий болгоход анхны тvлхэцийг єгч, технологийн туршилтууд хийгдэж, амжилттай хэрэгжсэн гэж дvгнэгдсэн. Энэ тєслийн нэг гол vр дvн бол боловсролын салбарт анхны бєгєєд агуулга, багтаамж сайтай мэдээллийн портал vvсгэсэн явдал. Одоо ч ач холбогдол, чанараа алдаагvй байгаа. Эндээс Интернэтийн хэрэглээг сайжруулахад агуулга, тэр тусмаа монгол хэл дээрх мэдээлэл маш чухал гэдгийг тодруулсан. Иймд бид одоо илvv єргєн хvрээнд, агуулгыг єргєжvvлэхэд чиглэсэн Интернэтэд суурилсан Зайн сургалтын тєсєл хэрэгжvvлж эхлээд байна. Тєсєлд єєр єєр тєрлийн vйл ажиллагаа эрхэлдэг 4 байгууллага хамрагдсан. Энэ тєсєл Мэдлэг тєслийн шууд биш ч, vргэлжлэл нь. Харин Мэдлэг вэб сайтынхаа vйл ажиллагаатай хэрхэн уялдуулах вэ гэдэг дээр тєлєвлєж байгаа зvйл бий.

-Мэдлэгт тулгуурласан нийгмийг бид байгуулж чадаж байна уу? Энэ талаархи таны бодол?
Байгуулж чадаж байгаа эсэх талаар ярих цаг нь ирээгvй. Мэдлэгт тулгуурласан нийгэм гэдэг маань єєрєє маш єргєн ойлголт. Нийгэм, оюун санаа, философийн єргєн утга санааг агуулдаг. Одоо моод болоод байгаа “шинэ эдийн засаг”, ”тоон мэдээллийн эдийн засаг”, ”мэдлэгийн эдийн засаг’ гэсэн vг хэллэгvvд Мэдээлэл холбооны технологи /МХТ/-ийг бий болгох, єргєжvvлэх, хэрэгжvvлэх, ашиглахтай холбоотой нэр томьёонууд бєгєєд харин мэдлэгт тулгуурласан эдийн засаг гэдэг нь МХТ-ийг тєдийгvй, судалгаа шинжилгээ, мэдээлэл дээр тулгуурлан vйл ажиллагаа явуулдаг vйлдвэрлэл, аж ахуйн бvхий л салбарыг хамарсан, техник, технологи, бодлого, нийгмийн цогц мэдлэг мэдээллийг эдийн засгийн vйл ажиллагаанд хэрэглэх тухай ойлголт юм.
Бид эхлээд мэдээлэлжсэн орчинг бий болгох, vvндээ техник, технологийн хэрэглээг тvлхvv болгох, улмаар мэдээлэлд суурилсан ажил vйлчилгээг єргєжvvлж, цаашилбал мэдээлэлд тулгуурласан эдийн засгийг бvрдvvлж, хєгжvvлэх хэрэгтэй. Vvний дараа л мэдээлэлд тулгуурласан нийгмийн тухай ярьж эхлэх нь зvйтэй болов уу.

-Манай сэтгvvл дээр та нэгэнтээ “Хийх ажил асар их байна. Цаг хугацаа биднийг хvлээхгvй. Бид алсын хараатайгаар эвсэж ажиллах л vлдээд байна” хэмээн бичсэнийг би сайн санаж байна. Ингэхэд МХТ-ийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг байгууллагууд эвсэн ажилладаг уу? Яаж “нэг айлын хvvхдvvд” шиг “эвсэг” болгох вэ?
Эвсэж ажиллах л бидний амжилтанд хvрэх гол тvлхvvр. Vvнийг би vргэлж хэлэх дуртай, тvvнийгээ ч гол зарчмаа болгож ажилладаг. Ер нь Интернэтийг ажил амьдралдаа байнга хэрэглэдэг хvмvvс аливаа мэдсэн, дуулсанаа бусадтай хуваалцах сонирхол, бvр хоббитой болдог юм шиг санагддаг. Миний эргэн тойронд байдаг найз нєхдvvд, хамтран ажиллагч, мэргэжил нэгтнvvд маань тийм хvмvvсийн нэг хэсэг нь. Ямар сайндаа “интернавтууд” гэдэг нэр томьёо хvртэл гарах вэ. “Космонавт” гэдэг шиг. (инээв) Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад ч гэхvv, МХТ-ийн чиглэлээр vйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хvмvvс эвсэж ажиллахдаа харьцангуй сайн шvv. Бид ядаж л и-мэйл, хэлэлцvvлэгийн листээр байнга холбоотой байдаг.

-Манай сэтгvvлийн уламжлалт асуулт. Уншигчдад хандаж хэлэх Таны vг?
Байнга суралц, унш, Интернэтээр хэсvvчил. Мэдэхийн тєлєє тэмц, тэгээд мэдсэнээ бусадтай байнга хуваалц, тэгвэл чамд тvvнээс ч илvv их мэдлэг нэмэгдэх vvд нээгдэнэ гэж л ялангуяа залуу уншигчиддаа захимаар байна.

Манай сэтгvvдийн хvндэт зочноор уригдан ярилцлага єгсєн Танд их баярлалаа. Улс орноо дэлхий дахинаа таниулах, кибер орон зайд нээх Таны болоод танай хамт олны ажил vйлс єєдрєг байг. Монголын Хєгжлийн Гарц дардан байх болтугай.

0 Comments:

Post a Comment

<< Home