ICT Interviews

Thursday, June 15, 2006

ИРЭМ-ийнхэн: Бид багш нарын сэтгэлгээнд єєрчлєлт оруулж чадсан

Ярилцсан С.Уянга
Миний Компьютер сэтгvvл, No66, 2006 он.


ИРЭМ буюу “Мэдээлэл харилцааны технологийг хєдєєгийн боловсролыг боловсронгуй болгоход ашиглах нь" тєслийн талаар тус тєслийн зєвлєх багийн ахлагч Л.Ариунаа, МХТ-ийн боловсролын удирдлагын зєвлєх С.Энхжаргал нартай хийсэн ярилцлагыг хvргэе.

Энэ бол ИРЭМ тєслийн тусгай дугаар, иймд уншигчид маань энэ тєслийн талаар тодорхой мэдээлэлтэй байгаа, ємнє нь ч бид мэдээлж байсан. Боловсролын салбарт хэрэгжсэн бусад тєслvvдээс ялгарах гол онцлогийг цєєн vгээр тодотговол?

С.Энхжаргал: Хєдєєгийн хуучнаар 8 жил, одоогоор 9 жилийн сургуулиудыг хамарсан МХТ-ийн тєсєл, хєдєєгийн багш нарыг МХТ-ийг ашиглахад дэмжлэг vзvvлэх, мэдээллээр харилцах бололцоогоор хангах, боловсролд олон нийтийн оролцоог нэмэгдvvлэх, дотуур байрны тєслийг хэрэгжvvлж байгаа гэдгээрээ онцлогтой болов уу.

Л.Ариунаа: Нэмж хэлэхэд орон нутгийн чанартай мэдээллийг МХТ-иор боловсруулах боломжийг бvрдvvлж єгсєн. Нэг ёсны сумдын сургуулийн багш нар єєрийн зааж байгаа хичээлдээ ашиглах материалыг тєслєєс єгсєн тоног тєхєєрємжийг ашиглан боловсруулаад тvvнийгээ хичээлдээ ашиглах боломжийг бvрдvvлж єгсєн явдал юм.

С.Энхжаргал: Сумдын сургагч багш нар. Сургагч багш нар гэж хэн юм бэ? гэдгийг сургуулиудын тvвшинд нэлээд ойлголт єгсєн. Сургагч багш нар маань бусаддаа маш сайн тусалж байсан нь тєслийг амжилттай хэрэгжихэд тvлхэц єгсєн гэдгийг тэмдэглэх нь зvйтэй болов уу.

Дэлгэрэнгvй

0 Comments:

Post a Comment

<< Home