ICT Interviews

Monday, March 12, 2007

Б.Хас-Эрдэнэ: Монгол руу орох мөнгөний урсгал нэмэгдэж байгаа


Ярилцсан С.Уянга
МИНИЙ КОМПЬЮТЕР сэтгvvл, 2007 онь № 01 (80)

Товч танилцуулга
Батмөнхийн Хас-Эрдэнэ нь Өмнөд Калифорнийн их сургуулийг эдийн засгийн мэргэжлээр төгссөн. 2004 оноос MTWN компанийн ерөнхий захирлын албыг хашиж байна. MTWN компани нь АНУ-ын Калифорн мужид бvртгэлтэй, мэдээллийн технологи, харилцаа холбоо, тээвэр зуучлал чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг. Америкт ажиллаж, амьдарч буй монголчуудад зориулж www.mongoltown.com сайтыг эрхлэн ажиллуулдаг.


Юуны өмнө бидний хvсэлтийг хvлээн авсанд их баярлалаа.

МХХТГ болон ХХЗГ-ын шийдвэрээр гадаадаас Монгол руу ярих ярианы суурь vнийг 2006 оны 9-р сарын 1-нээс нэмсэн нь хэрэглэгчдийн ялангуяа гадаадад амьдран суудаг монголчуудын хувьд нэлээд хүнд цохилт болсон гэж бодож байна. Гадаадаас Монгол руу орох яриа ойролцоогоор 3.5 цент байсныг суурин утас руу 8 цент, гар утас руу 14 цент болтол өсгөсөн. Энэ талаар?
Ер нь үнэ өсгөсөн явдал нь хувь хүн бүрт бус, улс орны эдийн засгийг бvхлээр нь авч vзвэл Монгол Улсын хувьд нэн ашигтай зөв алхам болсон. Учир нь энэ бол нэг ёсны экспорт учраас Монгол улс руу орох мөнгөн дvн нэмэгдэж байгаа. Харин яг өсгөөд тогтоосон тарифийн хувьд (8, 14 цент) их бага болсныг нь хэлж мэдэхгүй юм. Зохих шатны хүмүүс нь судалгаагаа хийгээд л тогтоосон vнэ болов уу гэж бодож байна.

“Таван паунд төлөөд 600 минут ярьдаг байсан бол одоо 26 минут ярьж байна” гэх мэт хэрэглэгчдээс их гомдол гарч байгаа. Энэ vнэн vv? Танай компани vнээ хэр нэмсэн бэ?
Манай компанийн хувьд дээрх тариф дээр 1-2 цент нэмж зарж байгаа. Шинэ тарифаар яриагаа оруулж байгаа бусад компаниуд ч vvнтэй ойролцоо ашгаа нэмээд зарж байгаа байх.

Монгол руу ярих vнийг 2-4 дахин нэмсэн нь яг эцсийн хэрэглэгчиддээ очихдоо 10-20 дахин өссөн. Тэгэхээр энд гол тоглогч нь хэн бэ? (орлого олж байгаа хэсэг), Монгол Улсын Засгийн газар уу, Мобиком, МЦХ компани уу, олон улсын ярианы бизнес хийдэг гадаадын компаниуд уу, эсвэл МХХТГ-ын дэргэдэх IP сvлжээний газар уу ? Энэ тал дээр та санал бодлоо илэрхийлнэ vv.
Эцсийн хэрэглэгчдэд 10-20 дахин нэмж хvрсэн гэдэг бол арай дэгсдvvлсэн тоо. Эцсийн хэрэглэгчид 10-12 цент, 16-18 цент орчим төлж байгаа. Харин яриа хvлээн авч байгаа Монголын компаниудын зардал нь 4, 6 цент орчим байх учир энэ өсөлтийн ихэнх нь Монголын компаниудад цэвэр ашиг болон орж байгаа юм. vvнийгээ дагаад улсад төлөгдөх төдий хэмжээний татвар нэмэгдэнэ гэсэн vг шvv дээ.

Эцсийн гол хэрэглэгчид гэдэг маань гадаадад ажиллаж амьдарч байгаа тухайлбал, тухайн орондоо дундаас доош орлоготой хараар ажиллаж буй иргэд. Тэдний ярианы зардлыг тооцвол асар өндөр дvн гарах нь ойлгомжтой. Иймд vнэ нэмэгдсэнээр тэдний Монголдоо оруулах хөрөнгийн нэгээхэн хэсгийг буурна гэж vзэж буй хvмvvс ч бий. Ингэхэд энэ талаар судалгаа, тоо баримт байдаг уу? Ер нь гадаадаас Монгол руу ярьж байгаа хэрэглэгчийн хэдэн хувь нь монголчууд, хэдэн хувь нь гадаадын иргэд байдаг вэ?
Зөвхөн манай компаниар явж байгаа ярианы урсгалаас харахад 95-аас илvv хувь нь монголчууд өөрсдөө ярьж байдаг. Дээр хэлсэнчлэн аливаа зvйлийн эдийн засагт vзvvлж буй нөлөөг харахад хувь хvн тус бvрт нь биш, эдийн засгаа бvхэлд нь харах хэрэгтэй. Тэгэхээр урд нь Монгол руу ар гэртээ явуулдаг мөнгөнийхөө нэлээд хэсгийг одоо утсаар ярихдаа зарж байгаа бол тэр нь бас л Монгол руу өөр хэлбэрээр орж л байна гэсэн vг. Мөн хүмүүсийн авч байгаа цалин тогтмол гэж vзвэл урд нь өөр хэрэгцээнд vрэгддэг байсан мөнгөний (монголчууд, гадаадууд ялгаагvй) бас тодорхой хэсэг нь Монгол руу нэмэгдэж орох болж байгаа юм. Тэгэхээр Монгол руу орох хөрөнгийн хувьд урдынхаас илvv байна уу гэхээс багасах учиргүй. Харин нийт Монгол руу орж байгаа ярианы минут багассаны хувьд ярьж байгаа бол бусад орнуудын жишгээс харахад хvмvvс иймэрхvv өөрчлөлт болоод хэсэг хугацааны дараа хэвийн ярианы хэрэглээндээ ордог.

Энэ суурь vнэ нэмэх талаар бодлого боловсруулагчид маань хэрэглэгчид болон та бvхний санаа бодлыг тусгасан уу? Хэрвээ бодлого боловсруулагчид тавих хvсэлт байвал манай сэтгvvлийн редакциар дамжуулан хvргэх боломжийг танд олгож байна. Бид эн тvрvvнд юу хийх зайлшгvй шаардлагатай вэ?
Хэрэглэгчид болон бидний бодлыг тусгаагvй, тусгах ч боломж бараг байхгvй биз. Яагаад гэвэл хэрэглэгчид гэдэг маань гадаадад байгаа монголчууд, харин vйлчилгээ явуулж байгаа бид бол голдуу гадаадын компаниуд шvv дээ.

Техникийн талын асуудлуудыг таниас тодруулъя гэж бодож байна. 9-р сарын 1-нд vнэ нэмэгдэхтэй зэрэгцэн гадаадаас орж ирж байгаа бvх дуудлага хийгдэхгvй болж 4-5 хоног дэлхий ертөнцөөс тусгаарлагдсан гэж хэлж болно. Энэ мэдээж техникийн шалтгаанаас болсон тухайн үеийн асуудал гэж ойлгож байгаа. МХХТГ-ын IP сvлжээний газар бvх гарцыг өөрийн soft switch-ээр дамжуулан оруулж эхэлж байгаатай холбоотой гэж сонссон. Одоо 3 орчим сар өнгөрлөө гэтэл бас л гадаадаас зарим картаар ярих гэхээр болдоггvй гэсэн гомдол тасрахгvй байна. Гадаадад ажилладаг найз нөхдүүдээс ийм гомдлууд ирээд байна. vvнийг юу гэж тайлбарлах вэ? Өндөр vнээ төлөөд яриагаа хийе ч гэсэн хийж болохгvй байгаа нь ямар учиртай вэ? Танайх энэ тал дээр хэр ажиллаж байна? Ийм тохиолдолд гарч байгаа юу?
Зарим нэг картууд одоо хvртэл хуучин тарифаар яриулаад байгаа. Тэдгээр картуудын ярианы чанар их муу, дээрээс нь нэг хоёр залгалтаар орохгvй хэцvv байдаг. Манайхан тиймэрхvv картыг хямд vнэнд нь болж мөнгөө хэмнэж авчихаад Монгол руу ерөөсөө орохгvй байгаа гэж гомдол гаргаад байгаа юм. Харин манайх шиг зvй ёсоор Монголын компанитай гэрээ хийгээд яриа оруулж байгаа газруудын ярианы чанар зүв зvгээр байгаа.

Гадаадаас орох ярианы тарифыг нэмснийг шударгаар хvлээн зөвшөөрч өөрийн бизнесийн vйл ажиллагаа явуулж буй танайх шиг бйгууллагын хажуугаар зарим хямд vнэтэй Монгол руу ярьдаг картууд байсаар байна. Шударгаар өндөр vнийг хvлээн зөвшөөрсөн компани бизнесvvд зах зээлээ алдах эрсдэлд орж байгаа гэдгийг та хүлээн зөвшөөрөх vv? Танай компани энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Танайд ямар нэг байгууллагаас Монгол улсын олон улсын ярианы бизнес эрхэлдэг 14 компаний vнээс хямд vнийг санал болгож байсан уу? Хэрвээ тийм бол бас техникийн хувьд чанарын доголдолгvй яриа хийгдэж байвал та vvнд холбогдох уу, хэрвээ нууц биш бол?
Тэр хямд vнэтэй картуудаас болж шударга өрсөлдөөн гэж юм ер нь байхгvй болсон. Манайх ч ярианыхаа дийлэнх хэсгийг алдсан. Бид Монголоос тогтоосон тарифаас хямд vнийн саналыг олон газраас авсан. Тэднийг хvлээж аваагvйн гол шалтгаан бол дээр дурдсан ярианы чанарын асуудал. vvнээс гадна энэ шугамуудыг Монголын эрх бvхий газруудаас хааж эмхлэх байх гэж найдаад өдий хvрсэн байгаа. Гэвч 4 сар өнгөрөөд байхад бvх юм хэвээрээ байна. Цаашид 1-2 сар байдал энэ янзаараа байвал бид ч тэр шугамуудыг авахаас өөр аргагvй болно.

Ер нь энэ төрлийн бизнес эрхлэхэд гардаг гол бэрхшээл, хvндрэлvvд юу вэ?
Америкийн харилцаа холбооны компаниудын хувьд бол өрсөлдөөн маш их. Хэрэглэгчдээ алдах нь энvvхэнд.

Сvvлийн асуулт. VoIP буюу интернэтэд суурилсан гар утасны vйлчилгээний ойрын vед төлөвлөж байгаа ямар арга хэмжээ байна вэ? Үнэ тариф болон бусад?
WiFi холболттой интернэтийн гар утас нь хөдөлгөөнт холбооны (mobile communication) ирээдvй гэгдэж байгаа боловч янз бvрийн шалтгаанаар аль ч улсад нэг их өргөн хэрэглээ болчихож чадахгvй байгаа. Хэрвээ vvнийг өргөнөөр хэрэглээд эхэлбэл зардал нь маш бага учир одооны vvрэн холбооны компаниуд өрсөлдөх ямар ч боломж байхгvй.

Бидний хvсэлтийг хvлээн авсан Танд дахин талархсанаа илэрхийлье. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хvсье.


0 Comments:

Post a Comment

<< Home