ICT Interviews

Friday, January 01, 1999

А.Сvхдорж: Microsoft корпорацийн сертификат бvхий мэргэжилтнvvдийг бэлтгэнэ

Ярилцсан С.Уянга
Компьютерийн .MN сэтгvvл, No 44.


Уншигчдын хvсэлтээр БСБ Сервис ХХК-ийн захирал А.Сvхдоржтой хийсэн ярилцлагыг толилуулъя.

Та компанийхаа талаар товч танилцуулна уу?
BSB Сервис ХХК нь 1991.10.05-нд банк, банхvv, бvртгэлийн мэдээ автоматжуулах ажил vйлчилгээний чиглэлээр байгуулагдсан. Одоогоор 122 ажилтантай. Байгуулагдсан цагаасаа арилжааны банкны бvртгэлийн программ, компьютерийн системийн тєслийг боловсруулж, хот ба хєдєєгийн 7 банкны 80 гаруй салбарт нэвтрvvлснээс гадна зочид буудал, дэлгvvр, худалдаа болон vйлдвэрийн газрын бvртгэл мэдээллийн иж бvрэн компьютержvvлсэн систем зохион бvтээж нэвтрvvлсэн. Эдvгээ Австралийн FNS компанитай хамтран Монголын арилжааны банкнуудад программ хангамжийн BANCS систем нэвтрvvлэх тєсєл хэрэгжvvлж байна. Персональ-компьютерийн худалдаа эрхэлдэг. Компьютерийг угсарч суурилуулах, сvлжээ байгуулах, баталгаат болон баталгаат хугацааны дараах засвар хийх, мэргэжлийн зєвлєлгєє єгєх зэрэг vйлчилгээ vзvvлдэг. Баталгаат засварын єєрийн тєвтэй. 1994 оноос єргєн хэрэглээний электрон ба цахилгаан барааны худалдаа эрхэлж, 1995 оноос ЭЛБА нэрийн дор электрон барааны тєрєлжсєн дэлгvvрvvдийн сvлжээ байгуулах ажлыг хэрэгжvvлж эхэлсэн.

Танай компанийн vйлчилгээний онцлог, бусад компьютерийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг компаниудаас юугаараа ялгаатай вэ?
Манай компани нь мэдээллийн технологи, компьютерийн салбарт єнєєдєр оршиж байгаа компаниудын дотор хамгийн олон жилийн туршлагатай. Мэдээлэл технологийн хэлтэс, сvлжээний технологийн хэлтэс, компьютерийн хэлтэс гэсэн хэлтсvvдтэй, энэ салбарт ажиллаж байгаа боловсон хvчний дадлага туршлага, тоогоор тэргvvлдгээрээ л онцлог болов уу гэж бодож байна.

BSB нэрийн утгыг хvмvvс тэр бvр мэддэггvй, компанийг vvсгэн байгуулагчдын нэрийн эхний vсэг г.м. янз янзаар тайлбарладаг. Компанийнхаа нэрийн тvvхийг уншигчдад сонирхуулна уу?
BSB гэдэг нь тус компанийн мэдээллийн технологийн салбарт дагнан ажиллаж байгаа vндсэн чиглэл болох Банк, Санхvv, Бvртгэлийн товчилсон vг.

Монголын компьютерийн зах зээлийн єнєєгийн байдал, энэ чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг компаниуд хэрэглэгчийн шаардлагыг хангаж vйлчилж чаддаг уу? Энэ талаархи таны бодол
Зах зээлийн хvчтэй єрсєлдєєн нэгэнт бий болоод байгаа нь асуудлыг шийдэх vндсэн нєхцлийг бvрдvvлж байна. Гэхдээ мэдээллийн технологийн салбарт (компьютерийн худалдааны салбар биш) эрэлт хэрэгцээ дєнгєж бий болж байгаа явдалтай холбогдоод бэлтгэн нийлvvлэгчдийн чадал, чанар доогуур байсаар байна.

Єнєєдєр Монголд мэдээлэл холбооны технолргийг хєгжvvлэхийн тулд юун дээр тvлхvv анхаарах хэрэгтэй гэж vздэг вэ?
Мэдээллийн технологийн vйлдвэрлэл явуулах дэвшилтэт технологи оруулж ирэх, боловсон хvчин бэлтгэх, гадаад зах зээлд гарах!

Мэдээлэл холбооны технологи дахь тєрийн зохицуулалтын талаархи таны бодол
Байхгvй гэхэд болно. Гэхдээ Р.Амаржаргал сайдын vед ямарч атугай Засгийн Газарт хариуцсан хvнтэй болж, зарим нэгэн эрмэлзлэл цухалзах болж байгаа явдал бол тодорхой алхам мєн.

Энэ хавраас Датаком ХХК-ийн хараат компани болох НэтКарт ХХК электрон худалдаа, электрон тєлбєр тооцоог Монголд анх удаа нэвтрvvлэх гэж байна. Танай компанийн хувьд хэзээнээс электрон зах зээлд шилжих вэ? ер нь манайд электрон худалдаа нэвтрvvлэх нєхцєл хир бvрдсэн гэж vзэж байна вэ?
Эдийн засаг сул дорой байгаа, хvн амын мєнгєн орлого хэт доогуур, банк-санхvvгийн дэд бvтэц хєгжєєгvй зэрэг шалтгаанаар одоо хэрэгжvvлэхэд цаг нь болоогvй. Гэхдээ мэргэжлийн тvвшинд ажил эхлэх шаардлагатай. Бид энэ талаар Датаком компанитай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Хотын тєвєєр байрлах компанийн тань сурталчилгааны том том самбарууд, єєрийн онцлог бvхий телевизийн євєрмєц рекламууд, сонин хэвлэлд байнга гардаг реклам, зараас vзэхэд танай компани зар сурталчилгаанд багагvй хєрєнгє зарцуулдаг бололтой. Нууц биш бол реклам, зар сурталчилгаанд жилд хичнээн тєгрєг зарцуулдаг вэ? Єнєєдєр реклам зар сурталчилгааг мэдээллийн технологигvйгээр тєсєєлєх аргагvй гэдэгтэй та санал нийлэх vv?
Хэдэн арван саяар хэмжигдэнэ. Гэхдээ санхvvжилтийн хэмжээнд биш, одоо чанар, vр нєлєєнд онцгой анхаарах шаардлагатай гэж vзэж байна. Манай гол єрсєлдєгчдєєс vлгэр жишээ авмаар зvйл их байна.

Танай компани энэ онд хэрэглэгчиддээ ямар нэгэн євєрмєц бэлэг барих уу?
Мэдээллийн технологийн салбарт Microsoft корпорацийн сертификат бvхий мэргэжилтнvvд бэлтгэх сургалт зохион байгуулна. Гадаадын нэгэн компанитай хамтарсан хєрєнгє оруулалт бvхий мэдээллийн технологийн шинэ компани байгуулна. (Электрон барааны худалдааны салбарт авах арга хэмжээг энд дурдсангvй) Ингэсний vр дvнд зах зээлд чанарын шинэ єндєр тvвшний бvтээгдэхvvнvvд санал болгоно.

Манай сэтгvvлийн уншигчид, хэрэглэгчиддээ хандаж хэлэх таны vг
Энэ сэтгvvлийн эрхлэн гаргагчид шиг ямагт єєдрєг сэтгэлтэй, санасан зорилго руугаа тууштай тэмцэн явдаг байхыг хvснэ.

Манай сэтгvvлийн хvндэт зочноор уригдан ярилцлага єгсєн танд их баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын єндєр амжилт хvсье.