ICT Interviews

Thursday, November 01, 2001

Ш.Баатар: Цахим тэнгисийн монгол хvн

Ярилцсан С.Уянга
Компьютерийн .MN сэтгvvл, No 51.


Бид сэтгvvлийнхээ ЄмнЄх дугааруудад “Америкийн компьютерийн компанид ажилд оръё гэвэл” Єгvvллийг нийтэлсэн билээ. Сэтгvvлийнхээ уншигчдын хvсэлтээр алс холын Америкт амьдран суугаа ч гэсэн Монгол орныхоо хЄгжил дэвшлийн тЄлЄЄ, эрдмийн тЄлЄЄ ямагт санаа зовниж, бие сэтгэлээ зориулж явдаг доктор Интернэтээр дамжуулан хийсэн ярилцлагыг толилуулъя.

Товч намтар
ЄвЄрхангай аймгийн Уянга сумын нутагт тЄрсЄн. 1983 онд Арвайхээр хотын 10 жилийн нэгдvгээр сургуулийг, 1988 онд Оросын Новосибирск хотын Цахилгаан Техникийн Дээд Сургуулийг тооцоолох машины инженерийн мэргэжлээр тЄгссЄн. Эрvvлийг хамгаалах яамны харъяа Удирдлагын эрдэм шинжилгээний vндэсний тЄв, ШУА-ийн Анагаах ухааны хvрээлэнд эрдэм шинжилгээний ажилтны алба хашиж байсан. 1991-1997 онуудад Японы Хамамацугийн Анагаах Ухааны Их Сургуульд суралцаж, техникийн ухааны дэд доктор, анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. 1997-1998 онд Харвардын Их Сургуулийн Анагаах Ухааны Дээд Сургууль, Массачусетсийн Технологийн Дээд Сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 1998 оноос одоог хvртэл Silicon Valley буюу Цахим хЄндийд орших TenFold корпорацид программ хангамжийн ахлах архитекторын алба хашиж байна. Сан Франциско хотноо гэргий Алтантуяа, хvv Балдандорж, Билэгт нарын хамт амьдардаг.

Хэдийгээр бид зvс зvсээ хараагvй боловч, нэг сургуулийг дvvргэсэн, “нэг тогооны” хvмvvс юм байна. НЭТИ буюу Новосибирск хотын Цахилгаан Техникийн Дээд Сургууль (хожим Техникийн Их Сургууль болсон) бол манай улсад олон арван боловсон хvчин бэлтгэж ЄгсЄн, техникийн томоохон, нэр хvндтэй сургуулиудын нэг. ШЄнЄжингЄЄ нойргvй хонож, лабораторийн ажлын программаа биччихээд ЄглЄЄ нь унтаж орхидог гээд л бишгvй л хЄгтэй, хЄгжилтэй явдал тохиолдож байсан. Иймд ярилцлагаа тЄрЄлх сургуулиасаа, оюутан цагийн амьдралаасаа эхэлбэл яасан юм бэ?
Оюутан ахуйн цагийг алтан vе хэмээн хvн бvр дурсан санадаг. ЄвЄлдЄЄ vлгэрийн орон шиг сэвсгэр цастай, зундаа Амазоны шугуй шиг ногоон байдаг Новосибирск хот, тЄрЄлх НЭТИ, оюутан цагийн андууд, vй олон дурсамжууд сэтгэлийн минь гvнд тодоос тод vлдсэн. Оюутан цаг бол хамгийн хЄгжЄЄн наргиантай vе. Тэр vед хийг нь тааруулан нэгийгээ онигоонд хийх шиг амархан юм байсангvй. За ингээд тэр vеийн нэгэн онигоог дурсан яръя. Сонгодог хЄгжим сонирхдог Даваажав ах, Пvvжээтэй тааралдаад гэртээ урьж, симфони сонсгожээ. ХЄгжим дууссаны дараа “За Пvvжээ, юу бодогдов” гэж асуухад “За даа, 25 рублийн vнэтэй алтайн тарваганууд хЄл доогуур гvйлдээд л, жигтэйхэн байна” хэмээн хариулаад хоёулаа онигоонд орсон доо. Үнэхээр тэр vед алтайн тарваганы арьс их vнэтэй байсан учраас монголоос авчирч зарах нь зарим хvний Єдрийн бодол, шЄнийн зvvд болж байсансан.

Та хилийн чанадад, ЄндЄр хЄгжилтэй хэмээгдэх Япон болон Америк оронд олон жил амьдарч байгаа хvн. Ингэхэд америкчууд болон япончуудын сэтгэлгээний ялгааны талаар ярина уу?
Миний бодлоор япончууд гадагшаа чиглэсэн сэтгэлгээтэй санагддаг. Гадаадад юу шинээр бий болж байна, яавал тvvнийг ЄЄртЄЄ нэвтрvvлэх вэ? гэсэн vvднээс гадаад орнуудыг сонор соргогоор харж байдаг. Тэдний хамгийн их хvндэтгэдэг улс vндэстэн бол америк. Харин америкчуудын хувьд гадаадад юу болж байгаа нь нэг их хамаагvй байдаг бЄгЄЄд зЄвхЄн америкаа гэсэн дотогшоо чиглэсэн сэтгэлгээтэй. Хvvхдийг багаас нь “Америкийн эрх ашиг” буюу National Interest гэсэн vзлээр тЄлЄвшvvлдэг. Хvv маань ЄглЄЄ бvр сургууль дээрээ очоод “Бурхны ЄмнЄ нэгэн vндэстэн байж, эрх чЄлЄЄ, шударга хуулийг нийтэд зориулахын тЄлЄЄ хувь хvн байхаа Америкийн Нэгдсэн Улсын туг болон тvvнийг мандуулж байгаа холбооны улсын ЄмнЄ андгайлан тангараглая” гэж тангараг уншдаг.

Калифорн мужид ази vндэстнvvд их байдаг. Тэдний талаар?
Уг нь Калифорн мужид 150 жилийн ЄмнЄ азиуд анх алтны уурхай дээр хvнд нЄхцЄлд хЄдЄлмЄрлЄдЄг хар ажилтнууд байсан бол тэдний vр сад буюу 4-5 дахь vе нь асар баян тЄдийгvй америкийн нЄлЄЄ бvхий хvмvvс болсон байна. Сан Франциско, Лос Анжелос гэх мэтийн хотуудын ихэнх том барилгуудыг тэд ЄмчилдЄг. Цагаан арьстнуудын яриагаар тэдэнтэй ЄрсЄлдЄж чадах цорын ганц vндэстэн нь азиуд гэнэ. Ази нь азиа л дэмжинэ. Энэ бол амьдрал дээр тогтсон хатуу зарчим бЄгЄЄд ялимгvй юман дээр ч илэрдэг. Жишээлбэл, машинаа тЄлбЄртэй зогсоол дээр тавих гэж байхад хажуугаар ЄнгЄрсЄн нэг ази “Би одоо гарах гэж байна. Миний тавьж байсан газар тавьчих, би мЄнгийг нь тЄлчихсЄн юм” гэх жишээтэй. Би уг нь пан монголын сэтгэлгээтэй хvн байсан л даа. Японд болон энд азичууд ихтэй газарт удаж байгаа болоод ч тэр vv нэг л пан ази сэтгэлгээнд шилжээд байх шигээ.

Америкийг чЄлЄЄт орон гэдэг. Гэвч Америкчууд гаднаас ирэн амьдрагсдыг хавчиж, дарамталдаг уу?
Огтхон ч vгvй. Гаднаас ирэгсэд нь амьдралын их зорилго, тэмvvлэлтэй, ажилсаг, арчаатай байдаг тул америкчууд их халуун дотноор тэднийг хvлээн авдаг. Үнэхээр ЄнЄЄдЄр америкт ирээд ариун цагаан хЄдЄлмЄрЄЄрЄЄ амжилтанд хvрч, хЄл дээрээ боссон олон зуун мянган хvмvvс бий. Тэднийг америкчууд Amerikan Dream буюу америк мЄрЄЄдлийг биелvvлэгч хэмээн ихэд хvндэтгэн бахархаж, бvхий л талаар дэмждэг. Үнэндээ тухайн хvн нийгэмдээ татвараа тЄлЄЄд олон хvмvvсийн амьдралыг ЄЄд нь татаж байгаа хэрэг л дээ. Америк мЄрЄЄдлийг биелvvлсэн ази залуусаас дурдахад ДОХ Євчнийг эмчлэх эмийг хийсэн тайван гаралтай David Ho, алдарт гольфчин Tiger Woods, уран гулгалтын дэлхийн олон удаагийн аварга, олимпийн мЄнгЄн медальт Michelle Kwan, Sybase компанийн захирал, Гонг-Конгт тЄрсЄн John Chen, Yahoo-г vндэслэн байгуулагч Jarry Yang, Computer Associate-ийг vvсгэн байгуулагч Charles B.Wang зэрэг олныг дурдаж болно. ЗЄвхЄн азиас тЄдийгvй бусад орноос ирж, ЄндЄр амжилт гаргасан хvмvvс нэлээд бий.

ЄнЄЄдЄр бvгд, тэр дундаа залуучууд сурах болон цагаачлах зорилгоор америк орон руу тэмvvлцгээж байна. Энэ талаар Та ямар бодолтой явдаг вэ?
Мэдээж америк руу тэмvvлж болно. Гэхдээ америкийг шаггvй сайн судлах хэрэгтэй болов уу. Хvн хvний боловсрол, чадавхи ЄЄр ЄЄр байдаг тул ЄЄртЄЄ тохирох газраа зЄв сонгож, сайн тЄлЄвлЄх нь чухал. Хэн нэгний “ЄнгЄтЄЄр ярьсан” яриаг даган хЄнгЄн дэвэргэн сэтгэж болохгvй. Юмыг аргалж, хуурч сурсан хvмvvс энд ирээд нэг их хол явахгvй. ЕрЄнхийдЄЄ бvх юм америкт хууль дvрмийн дагуу явагдана. За тэгээд хуулиас гадуур амьдарсан хvний хувьд бvх юм хязгаарлагдмал болно шvv дээ. Хараад байхад манайхан хэлний курст суралцах нэрээр ирээд хар бор ажил хийж, амьдрал залгуулж байна. Энэ нь тухайн хvн, тvvний гэр бvлийнхэнд, улмаар манай улс орны эдийн засагт эергээр нЄлЄЄлж байгаа ч, энэ улсын хууль дvрмийг улаан цайм зЄрчиж, монголчуудын нэрийг хуулийн байгууллагын ЄмнЄ унаган дараа дараагийн ирэх хvмvvст саад тотгор болдог. Энд ирээд амжилттай сурч, хЄдЄлмЄрлЄх бvхий л бололцоотой. Уг нь суралцахаар ирж байгаа залуус амьдрах ЄртЄг, сургалтын зардлаа Монголоос бvрэн шийдээд ирвэл тун сайн. Цаг дээрээ тулахаар гадны хvмvvст америкууд нэг их гар сарвайдаггvй.

Та техникийн боловсролыг Орос оронд эзэмшсэн хvмvvсийн нэг. ЄнЄЄдЄр МУИС, ТИС, Хан-Уул зэрэг сургуулиуд программ хангамжийн мэргэжилтнvvдийг бэлтгэж байна. АНУ болон Японд энэ чиглэлийн мэргэжилтнvvдийг хэрхэн бэлтгэдэг, сургалтын онцлогийн талаар уншигчдад маань сонирхуулна уу?
Дэлхий дээр орос америк хоёр супер хvчирхэг хэвээр байна. Энэ нь эдгээр орны боловсролоос бvтсэн техник технологиор хэмжигдэж байгаc юм. Манайхан бол олон vеийн туршид оросод боловсрол эзэмшиж, орос заах аргаар сургалтаа явуулдаг учир бэлтгэгдсэн боловсон хvчин нь хvний нvvр улайлгахааргvй байх гэж би боддог. Япон болон америкийн сургалт нь оюутныг бvх бололцоогоор хангаад бие даалгаж ажиллуулдаг онцлогтой. Хичээл нь их шахуу, даалгавраа цагтаа л хийж, кредитээ авч явахгvй л бол сургууль тЄгсЄхЄд бэрх болдог. Япон бол мэдээж сургалтаараа америкт хvрэхгvй, америкт бэлтгэгдсэн хvмvvс тЄгсЄж ирээд сургалтаа явуулдаг болохоор яавч “оргиналь” юмыг оролж чадахгvй шvv дээ. Америкийн сургалтанд байдаг нэгэн эрхэм чанар бол дэлхийн сор болсон хvмvvсийг ЄЄрийнхЄЄ сургуулиудад соронздон татаж чаддаг явдал юм. Үнэхээр ЄнЄЄдЄр америкийн том их сургуулиудад дэлхийн хамгийн сайн гэгдэх эрдэмтэд хичээл зааж байна.

ЄнЄЄдЄр манайд программ хангамжийн инженерийн мэргэжлээр тЄгссЄн хvн оператор, нарийн бичгээс эхлээд багш, программист, шинжээч (аналист), борлуулагч гэх мэтчилэн бvхий л албыг хашдаг. ЄЄрЄЄр хэлбэл, программ бичлээ гэхэд боловсруулах шаардлагатай системээ ЄЄрЄЄ судлах, загварчлах, программаа бичих, сурталчлах, худалдах, худалдаж авсан газраа суурилуулах, ажиллах хvмvvсийг сургах, сvvлд нь ямар нэгэн асуудал гарахад ЄЄрЄЄ шийдвэрлэх г.м. Гадаадад энэ асуудалд яаж ханддаг вэ?
Америкийн компьютерийн пvvсvvд системийн технологи, программ хангамжийн технологи, борлуулалтын алба гэсэн ерЄнхий шат дараалсан гурван хэсгээс бvрддэг. Борлуулалтын албаныхан гадуур явж, пvvсийнхээ бvтээгдэхvvнийг сурталчилж, худалдан авагч олж ирэхэд тэдний маркетингийн хvмvvс зах зээлийн ашиг сонирхлыг нь судалж, тЄсЄл гаргаад, тvvнийгээ программ хангамжийн технологийн хэлтэст шилжvvлнэ. Энэ хэлтсийнхэн бэлэн байгаа программын модулийг наймааных нь ур ухаанд (business logic) тохируулан зангидна. Шаардлагатай бол нэмэлт программын модулийг боловсруулна. Үvнийгээ системийн технологийн хэлтэст захиална. Ийм дарааллаар дээрх гурван хэсгvvд хоорондоо холбогддог тул хvн бvр ЄЄртЄЄ оногдсон ажлыг хийдэг учраас нэг хvн олон ажилд самгардах, олон ажлыг “бЄЄндЄх” асуудал, бэрхшээл гардаггvй.

Программ хангамжийг боловсруулахад анхаарах гол зvйл юу вэ?
Энэ бол цэвэр чанарын асуудал. Хэрэглэгчдийн тавьж буй шаардлага, эрэлт хэрэгцээ бол чанар, найдвартай ажиллагаа. Үнэхээр чанар бол нvдэнд харагдаж, гарт баригдахгvй ч хамгийн чухал зvйл юм. ЄндЄр чанартай бvтээгдэхvvнийг хэрэглэгчийн гарт ЄгЄхийн тулд программ хангамжаа маш олон тЄрлийн аргаар шалгадаг. Үvнийг давтан шалгах буюу “Regression Test” гэж нэрлэдэг. Хэдийгээр бvх тЄрлийн аргаар шалгаад ямар ч алдаагvй байсан ч хэрэглэгч дээр очоод эвдрэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд шуурхай арга хэмжээ авч, асуудлыг богино хугацаанд шийдээд хэрэглэгчдээсээ хvлцэл ЄчдЄг. Тодорхой алдааг учир шалтгаанаар нь судлаад засварлахад ЄндЄр тvвшингийн мэргэжилтнvvдийг татан оролцуулдаг. ЄЄрЄЄр хэлбэл, компанийн урдаа барьдаг мэргэжилтнvvд гал сЄнЄЄгчид шиг шуурхай ажиллаж, харин шинээр ажилд орсон буюу бусдын далбаан дор явдаг хэсэг нь ус ширшигчийг нь барьж зогсох жишээтэй.

Манайд томоохон байгууллага, компаниуд харьцангуй ЄндЄр vнээр хувь хvмvvс болон коипаниудаар программ бичvvлдэг. Ихэнх тохиолдолд программ нь ажилладаг байгаад, компьютерт нь суулгаж ЄгЄЄд, ажиллах хvнд нь зааж ЄгснЄЄр ажлын гvйцэтгэл дуусдаг нь нууц биш. Энэ талаар сонирхуулна уу.
“Хийлээ, ЄглЄЄ, мЄнгЄЄ авлаа, одоо надад хамаагvй” гэдэг зарчим бол маш буруу юм. Хийсэн л бол арыг нь тэр пvvс vргэлж даах ёстой. Тэр бvтээгдэхvvний алдаа мадгийг нь засах, шинжлэх гээд ЄчнЄЄн олон ажил цувран гарч ирдэг. Үvнийг лицензийг нь зарах ба vйлчилгээгээр хангах гэж хоёр хуваадаг. Жишээлбэл Microsoft корпорацийн Windows2000 бол лицензийн программ. Үvнийг хийлээ, зарлаа. Тvvнтэй холбоотой бvх нэмэлт сайжруулалт (upgrade болон service pack) нь vнэгvй дагалддаг. Бидний хийж байгаа томоохон программууд нь 5-10 жилийн гэрээтэй бЄгЄЄд гэрээний хугацаанд бvх vйлчилгээг нь vнэгvй хийдэг. Лицензийн ЄртЄг нь нийт vнийн 1/3 байдаг. Үлдсэн 2/3 нь нэмэлт, ЄргЄтгЄл, сайжруулалт, шинэчлэлтэнд хамаарна. Энэ vнийг эхнээс нь тогтмол vнээр хийх болон зах зээлээс хамааран явцын дунд ихэсгэх замаар тогтоож болно. Ер нь зах зээлээ сайн судлахгvйгээр эхнээс нь тогтмол vнээр хийнэ гэдэг бол аз туршсан хэрэг л дээ. Тухайн захиалагч гэрээ хийснийхээ дараа ЄЄрсдийнхЄЄ хvмvvсийг уг компьютерийн пvvсийн сургалтанд хамруулж, бvх заавар, гарын авлагатай танилцуулсны дараа тэднийгээ аттестатчилалд оруулдаг. Үvний дараагаар хоёр талаас тусгай хэсэг томилогдон захиалагчийн эрэлт хэрэгцээнд тааруулан ЄгЄдлийн сангийн бvтцийг зангидаж, тvvнд хуучин хадгалагдаж ирсэн захиалагчийн мэдээллийг хЄрвvvлдэг. Бvтээгдэхvvнийг дуусан дуустал захиалагч хамт байж, дуртай vедээ буюу таалагдахгvй зvйл дээрээ шууд ЄЄрчлЄлт оруулах саналыг тавьдаг. Тvvнээс нь гажих ямар ч арга байхгvй, тэр бvх ЄЄрчлЄлтийг нь оруулдаг. Захиалагчийн шаардлага, эрэлт хэрэгцээг бvрэн хангах нь чухал. НЄгЄЄтэйгvvр захиалагч нь нЄлЄЄ бvхий том пvvс бол компьютерийн пvvсийн тЄсЄл дээр ажиллаж байгаа чадварлаг хvмvvсийг мЄнгЄЄр зодоод компанидаа авчихдаг сЄрЄг тал бий.

Таныг уншигчид маань “Цахим ЄртЄЄ” сvлжээг vvсгэн байгуулж, ажилладаг гэдгийг мэднэ. Сvлжээгээр тЄрЄл бvрийн мэдээллийг (зарим нь харьцангуй их хэмжээтэй) гишvvддээ хvргэж (би ЄЄрЄЄ тус сvлжээний гишvvн л дээ), сvлжээгээр ЄрнЄсЄн бvхий л асуудлаар санал бодлоо илэрхийлж, маш идэвхтэй байдаг. Ажлынхаа хажуугаар энэ бvгдийг яаж амжуулдаг вэ?
Энэ сvлжээг Англид амьдарч байгаа Д.Цэрэнбат (миний Интернэтийн найз) анх санаачлан хийж, би дэмжсэн юм. Бодлогын чанартай зvйлийг бид хамтран шийддэг бЄгЄЄд ярилцлага, хэлэлцvvлэг, эрэгцvvллийн ерЄнхий чиглэлийг барих ажил надад оногддог болохоор идэвхтэй оролцохоос ЄЄр зам байдаггvй. Ер нь завгvй гээд бодчих юм бол юуг ч хийж чадахгvй шvv дээ. Ийм болохоор энд тэнд ямар нэгэн юм хийж явахад тЄрсЄн санааг хурааж байгаад нэг завандаа бичдэг. Америкууд цагийг их бvтээлчээр ашиглаж, богино хугацаанд их ажил амжуулдаг улс. “Алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр тэднээс л сурч байна. Мэдээж ажлын бус цагаар ихэнхийг нь амжуулдаг. Тэгээд ч “Цахим Улаач” сэтгvvлд ирсэн материалыг засварлан найруулах, Вэб хуудас бэлтгэх гээд муугvй ачаалалтай байдаг. Үvнийгээ би алхам тутамдаа суралцаж байна гэж боддог, нэг ч их тvvртээд байдаггvй л дээ.

Ажлын талаархи ярианаас бага ч атугай хЄндийрье. Ингэхэд та чЄлЄЄт цагаа хэрхэн ЄнгЄрЄЄдЄг вэ? Энэ их ажлынхаа алжаалыг яаж тайлдаг вэ?
ЧЄлЄЄт цагаараа хvvхдvvдтэйгээ тоглож, тун ч завгvй ЄнгЄрЄЄдЄг. Гэр бvлээрээ хотоос алс зайдуу зугаалах замаар алжаалаа тайлах дуртай. Калифорн муж байгалийн олон vзэсгэлэнт газар, vндэсний цэнгэлдэх хvрээлэн, цэнгээнт тоглоомын газруудтай бЄгЄЄд 4 цаг давхиад Рено, 10 гаруй цаг давхиад Лас Вегас, Леголанд, Дисней Ланд, Универсаль Студио, Холливvvд орно. Олон цаг машинаар явахад америкийн асар уудам нутгийг ЄЄрийн эрхгvй мэдэрдэг. Манайхаас холгvй 1 цаг яваад Наапагийн хЄндий гэх Калифорнийн дарс vйлдвэрлэдэг нутагт очиж дарс ууж, усан vзэм идэж зугаалах нь дээд зэргийн амралт болдог. Наапа дарс vйлдвэрлэлтээр дэлхийд эхний гуравт ордог, Франц, Итали, Калифорнийн дарс гэж ярьдаг шvv дээ. Иймээс калифорнийнхон дарсаараа ихэд бахархаж, vvнийгээ “Wine Heritage” хэмээн ихэд сурталчилдаг. Албан байгууллага, пvvс компаниуд vе vе “дарс амсах” хэмээх баярыг зохиож, нилээд халцгаана. Энэ нь тун хЄгжилтэй болдог.

Хувь хvний хувьд ямар чанарыг эрхэмлэн vздэг вэ?
ЄЄрийн бодолтой ноён нуруу, ЄрЄЄлийг хайрлах нинжин сэтгэл, хvний vгийг гvйцэд сонсох тэвчээр, хэлэх vгээ олны ЄмнЄ цэнэх ярианы соёл, бэрхшээлийг туулах сэтгэлийн тамир, бусдад ЄгЄх сэтгэлийн дэм, бурангуй ёстой эвлэршгvй шударга зан. Энэ бvгдийг би эрхэмлэн дээдэлдэг.

Манай сэтгvvлийн уламжлалт асуулт. Уншигчдад хандаж хэлэх таны vг
Уншигч тvмний ухаан нь тунгалаг, урам зориг нь хурц, vйлс бvтээл нь ЄЄдрЄг, vр хvvхэд нь ЄнЄр, алд бие нь Євчин зовлонгvй, ашид мЄнхийн аз жаргалтай явахыг билэгдэн ерЄЄлийн дээдийг ЄргЄн баръя. Монголчууд маань бие биенээ дээдлэн хvндэлж, билэг ухаанаа сорин уралдуулж, даяар Монгол орноо мандан хЄгжvvлж, даян дэлхийд цуурайтуулж явах болтугай.

Манай сэтгvvлийн хvндэт зочноор уригдан ярилцлага ЄгсЄн Танд их баярлалаа. Улс орныхоо ирээдvйн тЄлЄЄ, ард олныхоо тЄлЄЄ, шинэ мэдлэг, шинэ технологийн тЄлЄЄх Таны эрдмийн харгуй дардан байг. Танд нийт уншигчдынхаа ЄмнЄЄс сайн сайхан бvхнийг хvсье.