ICT Interviews

Friday, September 01, 2000

Ш.Батцолмон: Монгол улс далайд гарцгvй ч, Интернэтэд гарцтай

Ярилцсан С.Уянга
Компьютерийн .MN сэтгvvл, No 49.


Єнєєдєр манай улсад Миком ХХК, МэйжикНэт ХХК, Бодь Интернэйшнэл ХХК, ТИС-ийн КтМС зэрэг газрууд Интернэт провайдерийн (Интернэт холболтын vйлчилгээ vзvvлдэг байгууллага) vvргийг гvйцэтгэж байна. Монголын анхны Интернэт сvлжээ, 2000 оны “Хэрэглэгчдийн анд нєхєр” єргємжлєлийг хvртсэн МэйжикНэт ХХК-ийн Гvйцэтгэх захирал Ш.Батцолмонтой хийсэн ярилцлагыг толилуулъя.

Компанийн тань нэр ямар учиртай вэ? Монголыг Интернэттэй холбож байгаа гарц гэсэн утгаараа “шидэт” гэсэн утгыг агуулдаг байх, аль эсвэл...?
МэйжикНэт сvлжээний талаар яривал Датаком гэдэг нэрийг дурдахгvй єнгєрч болохгvй. Манай компани нь Датаком ХХК-ийн хараат компани. 1999 онд байгуулагдсан. Бид єєрсдийн компанидаа Монголын анхны Интернэтийн сvлжээний нэр болох МэйжикНэт гэдэг нэр єгсєн. Хvмvvс vнэхээр “шидэт” гэсэн утга агуулсан байх гэж боддог боловч “MagicNet” гэдэг нь Mongolian Access to Global Information and Communication Network гэсэн англи vгний товчлол юм.

Танай компани анхны Интернэт провайдер. Нээлттэй ертєнцийг Монголд оруулахад ямар нэгэн бэрхшээлтэй тулгарч байсан уу.
Аливаа бизнесийг шинээр эхлэх, тэр тусмаа Интернэтийн сvлжээг Монголд оруулж ирэхэд бэрхшээл тохиолдолгvй яахав. Мєнгє, санхvv, єндєр мэдлэг боловсролтой боловсон хvчин гээд л тухайн vед бэрхшээлvvд байсан. Тэр vед ажиллаж байсан хvмvvс мэдлэгийн шал єєр тvвшинд, єндєр хариуцлагатайгаар ажиллах шаардлага гарсан. Єєрєєр хэлбэл, Америкийн ижил тєстэй провайдер ямар стандартаар ажиллаж байна, бид тийм л стандартаар ажиллах ёстой болсон. Датаком ХХК-ийн удирдлага санхvv, боловсон хvчний бодлого зєв хийсэн болохоор энэ “бэрхшээлт vе” удаан vргэлжлээгvй. Хамгийн том бэрхшээл хэрэглэгчдийг Интернэт ашиглуулж сургах асуудал байсан. Монгол ч хvн бай, гадаадын иргэн ч бай, бvгд “A”-гаас эхэлсэн.

МэйжикНэт хэмээх айлын ажил, амьдралыг хэр олон хvн залгуулдаг вэ?
Интернэтийн компани гэхлээр их том олон єрєє тасалгаатай, олон ажиллагсадтай гэж боддог байх. Манайх 20 орчим єндєр мэргэжлийн ажиллагсадтай.

Интернэтийн vйлчилгээ явуулдаг бусад газруудаас танай vйлчилгээний давуу тал, сул тал юу байна?
Энэ салбарт олон жил ажиллаж байгаа ч гэдэг юм уу, ер нь ялгагдах ямар нэгэн давуу тал мэдээж байгаа. Гэхдээ энэ дvгнэлтийг манайхаар vйлчлvvлж байгаа Хэрэглэгчид єгєх ёстой байх. Бид Хэрэглэгч -Хаан гэсэн зарчмаар хэрэглэгчдийнхээ шаардлага, эрэлт хэрэгцээг бvрэн хангахын тєлєє ажилладаг.

Интернэтийг маш товчоор тайлбарлавал...
Маш товчоор тайлбарлах боломжгvй л дээ. Энэ бол ХХ зууны мэдээллийн салбарт гарсан хамгийн том “хувьсгал”. Интернэт нь дэлхийн улсуудын vндэсний сvлжээнvvдийг нэгтгэсэн сvлжээнvvдийн сvлжээ юм.

Таны бодлоор Монголын Интернэт хэрэглээ ямар тvвшинд байна вэ?
Эхний хэдэн жил байгууллага, компанийхаа зардлыг хэмнэх, Интернэтээр дамжин гадаадын тvнш олох, гадаадад сурч амьдардаг хvvхэдтэйгээ харьцах хямд хэрэгсэл гэсэн утгаар ашиглаж байсан болов уу. Харин сvvлийн vед Интернэт ашиглан гадаадынхан бизнес хийгээд байхад бид яагаад хийж болдоггvй юм гэсэн хандлагаар арай л єєр нvдээр хардаг болсон. Єнєєдєр монголд дэлгvvр нээвэл, сард 5000 хvн орж, тvvний 500-700 хvн л бараа худалдан авах магадлалтай. Тэгвэл Интернэтэд дэлгvvр нээж, онлайн ажиллуулснаар 24 цагаар, 365 хоногийн туршид ердєє л 2-3 худалдагчтайгаар (менежер) ажиллаж болно. Интернэтээр хэрэн тэнэгч олон сая хvн уг дэлгvvрт зочлоод, тvvний ердєє л 1 хувь нь бараа авбал хэдхэн сарын (хоногийн) дотор саятан болох магадлал их юм.

Сvvлийн vед Интернэт амьдралын хэв маяг, хэрэглээ болж байна гэж их ярих боллоо. Бодит хэрэглээ болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ?
Олон хvчин зvйлсийг тодорхойлох хэрэгтэй л дээ. Хамгийн наад зах нь “Бодит хэрэглээ” гэдэг нь юу болохыг... Хvн болгоны Интернэтийн хэрэглээ єєр єєр байдаг. Интернэтийг бодит хэрэглээгээ болгон єдєр тутмын бизнес, vйл ажиллагаандаа ашиглах нь гадаадын зах зээлд гарах бас нэг гарц юм шvv гэдгийг аль болох олон хvнд ойлгуулах хэрэгтэй. Жишээлбэл, гарын ур дvйтэй нэг нь Интернэтээр дамжуулан бэлэг дурсгалын зvйлсээ, дуучид нь єєрсдийн CD-гээ худалдах, залуучууд нь гадаадын их дээд сургуульд суралцах г.м. Ганцхан тєлбєр тооцоо хийх, авахад л хvндрэл байна. Одоохондоо Монголын бизнес эрхлэгч компани болгон, хувь хvн болгон American Express, VISA, Master Card гэх мэт тєлбєрийн карттай болох боломжоор хангагдаагvй байна. Интернэт ашиглан бизнес хийхэд энэ картуудын аль нэггvйгээр юу ч хийх боломжгvй. Энэ орон зайг электрон тєлбєр тооцоо хийдэг Электрон гvйлгээний тєвvvд нєхєх ёстой. Энэ оны IV улиралд НэтКарт Банк бус Санхvvгийн байгууллага энэ хvндрэлийг шийдэх байх гэдэгт найдаж байна.

Танай компаниас Интернэтийн урьдчилсан тєлбєрийн картыг нэвтрvvлсэн нь хэр зэрэг vр дvнтэй болсон бэ?
Ямар ч гэрээ хэлэлцээр хийх шаардлагагvй, цаг хугацаа хожиж Интернэтийн vйлчилгээг авах сайхан боломж гэж бид vзэж байгаа. Цаашид ийм тєрлийн vйлчилгээнvvд манай vндсэн vйлчилгээнд давамгайлах болно.

Интернэт хэрэглэгчид маань ямагт шинэ vйлчилгээ, шинэ боломж, бололцоог хvсэн хvлээж байдаг. Танай компани энэ онд хэрэглэгчиддээ ямар нэгэн євєрмєц бэлэг барих уу?
Интернэт гэдэг маань єєрєє єдєр тутам шинэ шинэ vйлчилгээнvvдээр єргєжин тэлж байдаг. Бид энэ ондоо багтан хэрэглэгчиддээ шинэ vйлчилгээ нээх талаар эрчимтэй ажиллаж байгаа. Манай ямар ч хэрэглэгч МэйжикНэт-ийн сvлжээ ашиглан шинэ онлайн vйлчилгээ нээх боломжтой. Бид єєрийн хэрэглэгчидтэйгээ хамтран ажиллахад vргэлж бэлэн байдаг.

Компьютер, Интернэттэй амьдралаа холбож, МэйжикНэт хэмээх єрхийг толгойлж яваа хvний хувьд хєгжилтэй, сэтгэлд хоногшин vлдсэн явдал нэг бус удаа тохиолдож байсан нь дамжиггvй. Хєглєж байсан явдлаасаа, vйлчлvvлэгчдээс тань гарч байсан хамгийн инээдтэй явдал, эсвэл компьютерийн чиглэлийн онигоо ярихгvй юу?
Хєгжилтэй, инээдтэй явдал олон л тохиолдож байсан. Гэхдээ Интернэтийн сvлжээнд компьютерээ анх удаа холбуулсан нэгэн хvний “Одоо миний компьютер дотор хамгийн сvvлийн vеийн Интернэт бvгдээрээ орсон биз. Чи их л хурдан хийчих шиг боллоо. Арай дутуу хийчээгvй байгаа, алив нэг сайн шалгуулаадах ..” хэмээн итгэлгvйхэн, бас ч гэж нэлээд сэжиглэнгvй асуусан нь одоо болтол санаанаас минь гардаггvй юм.

Манай сэтгvvлийн уламжлалт асуулт. Уншигчид, хэрэглэгчиддээ хандаж хэлэх таны vг
Монгол улс далайд гарцгvй ч, Интернэтэд гарцтай. Энэ гарцаа vр бvтээлтэй ашиглан гадаадын зах зээлд гарахад МэйжикНэт компанийн хамт олон танд найдвартай сvлжээгээр vйлчлэх болно. Амжилт хvсье.

Манай сэтгvvлийн хvндэт зочноор уригдан ярилцлага єгсєн Танд их баярлалаа. Танай хамт олонд улс орноо Интернэт хэмээх мэдээллийн далайтай холбох, ард олныхоо оюуны санд хєрєнгє оруулалт хийх, шинэ мэдлэг, шинэ технологи нэвтрvvлэх vйлстээ улам их амжилт гаргаж, ямагт шинийг эрэлхийлж, ямагт анхдагч байхыг нийт уншигчдынхаа ємнєєс хvсье.