ICT Interviews

Tuesday, June 20, 2000

Richard Moore: Юуны ЄмнЄ багш нар ЄЄрсдЄЄ эрдмийн зэрэгтэй болох шаардлагатай

Ярилцсан С.Уянга
Компьютерийн .MN сэтгvvл, No 47.


2000 оны зургадугаар сард МУИС-ийн Математик Компьютерийн сургууль, Нэгдсэн Үндэстний Их Сургуулийн (UNU/United Nations University) дэргэдэх Олон Улсын Программ Хангамжийн Технологийн Институттэй (IIST/International Institute for Software Technology) хамтран их, дээд сургуулийн программ хангамжийн багш нарт зориулан программчлалын “Формаль арга” сургалт семинарыг зохион байгуулсан билээ. Уг семинарыг зохион байгуулагчдын нэг доктор Richard Moore-тай хийсэн ярилцлагыг толилуулъя.

Юуны ємнє манай орны их, дээд сургуулийн программ хангамжийн багш нарын мэдлэг чадварыг дээшлvvлэхэд онол практикийн ач холбогдолтой энэхvv сургалт семинарыг зохион байгуулсанд уншигчдынхаа ємнєєс гvн талархал илэрхийлье.

Манай сэтгvvлийн уншигчдад єєрийгєє танилцуулна уу.
Би Макао дахь UNU/IIST-д 1995 оноос багш, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. Ємнє нь арваад жил Манчестрийн Их Сургуулийн компьютерийн ухааны салбарт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. Кембрижийн Их Сургуулийн математикийн ухааны магистр, Манчестерийн Их Сургуулийн онолын физикийн доктор (Ph.D) зэрэгтэй.

Монголд ирсэн зорилгоо танилцуулна уу.
Би профессор He Jifeng-ийн хамт компьютерийн системийг хєгжvvлэхэд хийсвэр аргыг (formal method) хэрхэн ашиглах талаар сургалт явуулахаар ирсэн. Хийсвэр арга нь математик ашиглан хєгжvvлэх системийнхээ математик загварыг байгуулж, улмаар уг загвараа хєгжvvлэх системийнхээ шаардлагыг хангасан, алдаагvй байх vндэс болгон авдаг. Энэ нь хэрэглээний бусад шинжлэх ухаанд ашиглаж байгаатай адил юм. Жишээлбэл, зохион бvтээгчид шинээр онгоц бvтээхдээ, эхлээд онгоцныхоо загварыг бvтээж, дараа нь аэродинамикийн онолын хуулиудад нийцvvлэн сайжруулдаг. Энэ нь бvтээгдсэнийхээ дараа онгоцыг зєв ажиллах боломжоор хангаж байгаа явдал юм.

UNU/IIST болон хєгжиж буй орнуудын хамтын ажиллагааны талаар товч дурдана уу.
Тус сургууль нь хєгжиж буй орнуудад компьютер, программ хангамжийн ухааныг хєгжvvлэхэд туслах зорилготой. UNU/IIST нь программ хангамжийн инженер, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн багш нарыг тєгсєлтийн дараах сургалтанд хамруулахад гол анхаарлаа тєвлєрvvлж, доорх vндсэн чиглэлээр vйл ажиллагаагаа явуулдаг. Үvнд, хєгжиж буй орнуудын компьютерийн салбар, тэнхмийг хєгжvvлэх зорилгоор их дээд сургуулийн компьютерийн ухааны багш нарт сургалт зохион байгуулах, тэдний эрдэм шинжилгээний ажлыг дэмжин туслах, олон улсын хэмжээнд холбоо тогтооход туслах, UNU/IIST-д суралцуулах, их дээд сургуулиудтай хамтарч тєсєл хэрэгжvvлэх, судалгаа явуулах, компьютерийн системийг хєгжvvлэх, загварчлахад хийсвэр аргыг ашиглах зэрэг болно. Бидний явуулж байгаа энэхvv сургалт нь танилцуулгын тvвшинд ерєнхий ойлголтыг агуулж байгаа бєгєєд уг сургалтаас цаашид UNV/IIST-тэй ажиллах багш нарыг сонгон, гvнзгийрvvлсэн сургалтанд хамруулна. Багш нар ихэнхдээ Макао дахь манай институтэд 3-12 сарын хугацаатай тусгай тєслvvдэд, зарим нь АНУ, Канад, Австралийн их сургуулиудад сургалтанд хамрагддаг. 1995 оны есдvгээр сараас хойш Монголоос нийт 10 хvнийг, vvнээс долоог нь Макаод, хоёрыг нь Англид, нэгийг нь Австралид тус тус сургалаа.

Манай программ хангамжийн мэргэжлийн багш нарын мэдлэг, чадвар ямар тvвшинд байна вэ?
Хэдийгээр барууны их сургуулиудтай харьцуулахад компьютерийн онолын шинэ мэдээллийг хvлээж авахад хvндрэлтэй байдаг ч танай багш нар онолын болон хэрэглээний талын мэдлэг сайтай юм байна. Гэвч барууны их сургуулиуд онолын сэдвээр танай их сургуулиудыг бодвол илvv єргєн далайцтай заадаг. Ер нь компьютерийн ерєнхий онолын мэдлэг ялангуяа шинэ салбарууд дээр илvv болов уу. Тєгсєлтийн дараах сургалтын хувьд маш их ялгаатай. Барууны их сургуулиудын магистр болон докторын зэрэг олгох сургалт нь Монголын их сургуулиудынхтай харьцуулахад чанарын болоод тооны хувьд их юм. Монгол нь хєгжиж байгаа орнуудын жишгээр харьцангуй цєєн тооны магистр болон докторын зэрэгтэй багш нартай.

Цаашид багш нарынхаа мэдлэг чадварыг дээшлvvлэхийн тулд эн тvрvvнд юу хийх шаардлагатай вэ?
Тєгсєлтийн дараах сургалт, ялангуяа докторын зэрэг олгох сургалтанд тулгарч буй бас нэг гол асуудал бол эрдэм шинжилгээний ажлыг удирдах боловсон хvчний асуудал юм. Иймээс юуны ємнє багш нар єєрсдєє магистр болон докторын зэрэгтэй болох шаардлагатай. Цаашид их сургуулиуд энэ чиглэлд боловсон хvчнээ суралцахад дэмжлэг vзvvлэх биз ээ. Эсвэл Аргентин, Синегалын туршлагаар эрдэм шинжилгээний удирдагчийн асуудлыг шийдэж болох юм. Єєрєєр хэлбэл, орон нутгийн багшлах боловсон хvчин дутагдах тохиолдолд зайны сургалтын хvрээнд гадаадаас удирдагчаа сонгон ажилладаг. Хийсвэр хоосон зvйлийг оюутнуудад заахгvйн тулд практик тvвшинд, эрдэм шинжилгээний сэдвээ оновчтой сонгоход дэмжлэг vзvvлэх зорилгоор судалгааны тvвшинд багш нар компьютерийн мэдлэгээ сайжруулах хэрэгтэй.

Танай сургуультай цаашид хэрхэн хамтран ажиллаж болох вэ?
Монголын их, дээд сургуулийн багш нар UNU/IIST-ийн бvх тєслvvдэд оролцох боломжтой. Хугацааны бодит системийн загварчлалаар ажиллаж байгаа Монголын нэг багш манай судалгааны тєсєлд оролцсон. Манай тєслvvд єргєн хэрэглээний агуулгатай бєгєєд нэг тєсєл нь тодорхой хугацаанд хэд хэдэн хэсгээс бvтдэг. Ийм тєслvvдийн нэг нь олон хэлний бичиг баримт боловсруулах "MultiScript" тєсєл (Уг тєслийн талаар манай сэтгvvлийн 1999 оны ¹7,8/35,36 /дугаарт дэлгэрэнгvй танилцуулсан болно) юм. Танай орноос энэ тєсєл дээр гурван багш, UNU ба Монгол дахь ЮНЕСКО-гийн тєлєєлєгчийн газартай хамтран хэрэгжvvлж байгаа их сургуулийн удирдлагын системийг загварчлах тєсєлд хоёр профессор оролцож байна. Эрдэм шинжилгээ, судалгааны болон хєгжvvлэх тєслvvдэд оролцсоноор магистр ба докторын зэрэг (хэдийгээр UNU нь шинжлэх ухааны зэрэг олгодоггvй ч, оролцогч єєрийн их сургуулиас авах) хvртэх боломжтой. "MultiScript" тєсєлд оролцсон хоёр багш энэ сэдвээ vргэлжлvvлж, нэг нь докторын зэрэг, нєгєє нь магистрын зэрэг хvртлээ. Зєвхєн их сургуулийн багш нарт нээлттэй байдаг тєслvvд нь их сургуулиудад компьютерийн заах аргыг сайжруулах зорилготой байдаг. Хийсвэр аргын анхан шатны мэдлэг олгох курсийг зохион байгуулдаг хєгжvvлэх тєсєлд Монголын нэг багш оролцсон. Харин компьютерийн vндсэн мэдлэг олгох сургалтыг сайжруулах зорилготой их сургуулийг хєгжvvлэх тєслийн хvрээнд Монголын гурван багш Австрали, Канад ба Англид суралцаж, сургалт явуулах эрхтэй боллоо.

Энэ удаагийн сургалт семинарын ач холбогдол
Бид Монголын сургуулиудтай хамтран хэрэгжvvлэх боломжтой хэд хэдэн тєслийг авч хэлэлцсэн бєгєєд шинээр хэрэгжvvлэх болон хэрэгжиж буй тєслvvдэд оролцох хvмvvсийг тодруулж байна.

Монгол орны талаархи Таны сэтгэгдэл
Энэ бол 1996 оноос хойш Монголд хийсэн миний тав дахь айлчлал юм. Миний хувьд Монгол орон єндєр байшингуудын дундах, жижигхэн, хvн ам шигvv, уудам тал нутаггvй Макаогоос огт єєр, маш сайхан сэтгэгдэл тєрvvлдэг. Монгол хvмvvстэй хамтран ажиллахад таатай байдаг.

Манай сэтгvvлийн зочноор уригдан ярилцлага єгсєн Танд их баярлалаа. Таны эрдмийн их ажилд єндєр амжилт хvсье.