ICT Interviews

Thursday, March 14, 2002

Л.Чойжоованчиг: Медальд хvрэхэд ойрхон байна

Ярилцсан С.Уянга
Компьютерийн .MN сэтгvvл, No 56.


Шинэ зуун бол мэдлэг, мэдээллийн зуун. Иймээс Монголын мэдээлэл зvйн олимпиад зохион байгуулах хорооны (ММЗОЗБХ) дэд тэргvvн Л.Чойжоованчигтай хийсэн ярилцлагыг толилуулъя.

Товч намтар 1951 онд тєрсєн. Туулай жилтэй. Математикийн багш мэргэжилтэй. 1974 оноос УБДС-д багш, декан, тэнхмийн эрхлэгч зэрэг албыг єнєєг хvртэл хааж байна. ОХУ, Япон зэрэг оронд компьютерийн ухаанаар мэргэжил дээшлvvлж Унгар, Франц зэрэг оронд ОУ-ын хурал зєвлєгєєнд ороолцож байсан. ЭШ сургалт арга зvйн чиглэлээр туурвисан 30 шахам бvтээлтэй. Ардын боловсролын тэргvvний ажилтан дэд профессор цолтой.

-ММЗОЗБХ-ны талаар товч танилцуулна уу?
-Монгол улсад компьютерийн шинжлэх ухаанаар олимпиадын хєдєлгєєн анх 1986 онд их, дээд сургуулийн оюутнуудын дунд программчлалын олимпиад нэртэйгээр их дээд сургуулийн багш нарын vvсгэл санаачилгаар зохион байгуулагдсанаас хойш єнєєдєр 15 дахь жилийн нvvр vзэж байна. ЕБДС-ын багш сурагчдын тухайд анх 1989 онд Улаанбаатар хотын мэдээлэл зvйн олимпиад нэртэйгээр анх зохион байгуулагдсан. ММЗОЗБХ нь 1994 оны дєрєвдvгээр сарын 15-нд УБДС, МУИС, ТИС-ийн мэргэжлийн багш нарын vvсгэл санаачлагаар олон нийтийн байгууллагын статустайгаар зохион байгуулагдаж тухайн vеийн Хууль зvйн яаманд бvртгvvлж 220 тоот гэрчилгээ авсан тэр vеэс хойш єнєєг хvртэл ЕБДС-ийн багш сурагчдын дунд мэдээлэл зvйн, их дээд сургуулийн оюутнуудын дунд программчлалын олимпиадыг зохион байгуулж, улмаар олон улсын информатикийн олимпиадад єєрийн орны сурагчдын багыг бэлтгэн оролцуулах vндсэн чиг баримжаатайгаар тасралтгvй vйл ажиллагаа явуулж ирлээ. Єнгєрсєн хугацаанд тус хорооны даргаар доктор, профессор С.Будням, “BSBсервис” ХХК-ийн ерєнхий захирал А.Сvхдорж “Аргамаг системс” ХХК-ийн ерєнхий захирал Э.Жагдагдорж нарын нэр хvндтэй хvмvvс ажиллаж байлаа.

-Энэ удаагийн улсын олимпиад юугаараа онцлог вэ?
-Энэ удаагийн олимпиадын хувьд хоёр гурван онцлог зvйлийг цохон тэмдэглэж болно. Vvнд:
•Санхvvгийн боломжоос шалтгаалан сvvлийн таван жил тасраад байсан их дээд сургуулийн оюутны программчлалын олимпиад дахин зохиогдох болсон.
•Энэ жилийн хоёр ангилал бvхий улсын олимпиадыг Мобиком корпораци бvрэн ивээн тэтгэж, Мобиком корпораци байгуулагдсаны таван жилийн ойд зориулсан олон талт арга хэмжээний нэг хэсэг болж байлаа.
•Олимпиадад оролцогчдын бэлтгэлийн тvвшин харьцангуй дээшилж улс болон олон улсын олимпиадад удаа дараа оролцож байсан хvчтэй єрсєлдєгчид олширсон.

-Олимпиад зохион байгуулах зардлыг танай хороо гаргадаг уу? Зардлын хувьд ямар нэгэн бэрхшээл гардаг уу? Энэ олимпиадыг ямар газрууд ивээн тэтгэж байгаа вэ?
-Олимпиадыг зохион байгуулах зардал нь БСШУ-ны яамнаа жил бvр тєлєвлєдєг 350 мянга орчим тєгрєг, ивээн тэтгэгч хандивлагчдын мєнгєн болон материаллаг хандив тусламж олох гэдэг бол хvндрэлтэй асуудлын нэг гэдэг нь ойлгомжтой биз дээ. Энэ удаагийн олимпиадыг Р.Арвинцогт захиралтай Мобиком корпораци ивээн тэтгэж, “MN-компьютер” сэтгvvлийн редакци, “Интернэт ба мэдээлэл“ тєв хандив тусламж vзvvлж байна.

-Олон улсын олимпиадад хэдийнээс эхэлж оролцож байна?
-Олон улсын Информатикийн олимпиад 1989 оноос эхлэн зохиогдож монголын сурагчид, 1989 онд Болгарт, 1990 онд Беларусьт, 1991 онд Грект зохиогдсон эхний гурван удаагийн олимпиадад оролцсон байдаг. 1992 онд ХБНГУ-ын Бонн-д болсон олимпиадад оролцохоор бvх бэлтгэлээ базаасан боловч замын зардал олдоогvй тул яваагvй. Харин багш нарын (УБДС) дэвшvvлсэн нэг бодлого сонгогдон бодогдож байсан тvvхтэй билээ. 1992 оноос хойш1998 оныг дуустал олон улсын олимпиадад оролцож чадаагvй бєгєєд 1999 онд 1999 онд Соросын (МННХ)-тєсєл хэрэгжvvлэх замаар Туркт болсон олон улсын Олимпиадад оролцох боломж олгосон нь олон улсын Олимпиадыг зохион байгуулах хороонд єєрийн байр сууриа баттай эзлэх vндэс суурь тавьснаараа асар их ач холбогдолтой болсон. Харин энэ завшааныг ашиглан МННХ, (Соросын сан)-гийн хамт олонд компьютерийн ШУ-нд хvч оюун авьяас чадвараа сорьж яваа олон тvмэн сурагч, багш нарынхаа ємнєєс хамгийн сайн сайхныг хvсэн ерєєе. 2000 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохиогдсон олон улсын олимпиадад бэлтгэн оролцох зардлыг vндсэндээ сурагчдын эх эцэг єєрсдєє даасан гэж хэлж болно. Харин Раш даргатай УБТЗ-ын хэрэг эрхлэх газар, тvvний зорчигч тээврийн алба ихээхэн сэтгэл зvтгэл гаргаж, сурагчдын ая тухтай Бээжин хvрэх зардлыг даасан тул туйлын их баярлаж байгаагаа илэрхийлье.

-1999 оны олон улсын олимпиадаар медальд хvрэхэд ойрхон байна гэж ярьж байсан хэдий ч єнгєрсєн оны олимпиадаас сурагчид маань ганзага хоосон ирсэн. Олон улсын олимпиадад амжилт гаргаж чадахгvй байгаа нь юутай холбоотой вэ? Бэлтгэл, зохион байгуулалт уу? Ер нь бусад орны хvvхдvvдтэй харьцуулахад манай хvvхдvvдийн потенциаль ямар вэ?
-Медальд хvрэхэд ойрхон байна гэдэг бол нэг талаас олимпиадад оролцоод ирсэн хvvхдийн медальд хvрч чадаагvйдээ харамсах харамслын илэрхийлэл, нєгєє талаас медаль авах босго оноо намхан (150-160-аас дээш) байхыг хэлсэн санаа байх гэж бодож байна. Гэхдээ амжилт гаргаж медальд хvрээгvй бодитой шалтгааныг дотроосоо, єєрсдєєсєє хайх нь илvv зохимжтой байх л даа. Энд цєн зvйл хэлж болох юм.
1-рт: Туршлага дутаж байна. Энэ юу гэсэн vг вэ гэхээр ерєєсєє олимпиад уралдаан тэмцээнд орох туршлага сэтгэл зvйн бэлтгэл дутаж байна.
2-рт: Манай хvvхдvvдийн компьютер дээр суугаад ажиллах дадлага туршлага чадвар дутмаг байна. Энэ нь ч аргагvй. Сурагч хvvхдvvдийн хувьд байнга компьютер дээр суугаад ажиллаад байх нєхцєл бололцоо бараг алга байна шvv дээ.
3-рт: бэлтгэх зохион байгуулалтын хувьд алдаж онож байгаа зvйл ч их байгаа нь ойлгомжтой. Энэ нь юуны улсын олимпиадаа зохион байгуулах, бодлого дэвшvvлэх, сонгох хянаж засварлахдаа олон улсын стандарт жижиг, арга технологиор явуулж хараахан чадахгvй байна. Энэ талаар санаж сэдэж хэрэгжvvлж буй зvйл маань эхлэл тєдий байна.
4-рт: Сурагчдын ерєнхий бэлтгэлийн тvвшин нэг их айхтар хол хоцорсон гэж хэлж чадахгvй байн гэхдээ манай хvvхдvvд хар зєнгєєрєє шахаж явж байгаад л улсын олимпиадад ороод шалгарсан нь богино хугацааны бэлтгэл сургуулийг хийгээд явж байна шvv дээ. Гэтэл бусад ОХУ,Хятад, Вьетнам Европын орнуудын хvvхдvvд чинь улсынхаа олимпиадад 3-4 удаа орсон, ОУ-ын олимпиадад 1-2 удаа орсон асар их мэдлэг туршлагатай хvvхдvvд байдаг л даа.

-Олон жил улсын олимпиадыг зохион байгуулж, сvvлийн vед олон улсын олимпиадад оролцуулах бэлтгэлийг хариуцаж яваа хvний хувьд хvvхдvvдээ олон улсын тавцанд гаргахын тулд, энэхvv нэр хvндтэй олимпиадад байр эзлvvлэхийн тулд бодож санаж байгаа зvйл байдаг биз ээ. Vvнийгээ манай уншигчидтай хуваалцахгvй юу?
-Хамгийн товчоор хэлбэл авьяас сонирхолтой хvvхдvvдийн аль болох эртнээс олж илрvvлэн гvнзгийрvvлсэн болон тєрєлжсєн сургалтуудыг зохион байгуулах улсынхаа олимпиадыг олон улсын жишигт ойртуулан зохион байгуулах, энэ ажилд тєр, засгийн болоод сонирхогч бvх талуудыг єргєнєєр татан оролцуулах явдал туйлын чухал байна.

-Олон улсын олимпиадад сурагчдыг оролцуулахад гардаг гол бэрхшээл бол хєрєнгє мєнгєний асуудал. Сvvлийн vед оюуны бvтээгдэхvvнийг экспортолно гэж их ярих болсон. МХТ-ийн чиглэлээр ажилладаг байгууллага, компани, авъяаслаг хvvхдvvдийг дэмжье, тусалъя гэсэн хувь хvн, байгууллагад хандах замаар уг асуудлыг шйдвэрлэх боломжтой санагдлаа. Энэ талаар танай хорооноос ямар ажлыг авч хэрэгжvvлж байна вэ?
-Мэргэжлийн байгууллагууд, сонирхогч талуудын анхаарлыг єєртєє татаж энэ чиглэлийн тєрийн ба тєрийн бус байгууллагууд хувийн хэвшлийнхэнтэй холбоо тогтоож, тавигдаж буй зорилт, шийдвэрлэх асуудлууд, хvрэх vр дvнгээ ойлгуулан таниулж нягт хамтран ажиллахад vйл ажиллагаагаа чиглvvлэн ажиллана гэж бодож байна. Энэ асуудал дээр энэ жилийн олимпиад тодорхой нєлєє vзvvлнэ байх гэж найдаж байна.

Олимпиадад оролцогчдоос энэ чиглэлээр мэргэжлээ сонгосон хvн бий юу?
Байлгvй яах вэ, олныг дурдаж болно л доо. Жишээлбэл, миний л мэдэж байгаагаар энэ чиглэлээр японд суралцаж байгаа Отгонбаяр, Ж.Мєнгєнсvх, туркт суралцаж байгаа О.Болдбаатар, Доржгочоо, ОХУ-д суралцаж байгаа А.Хvдэр, Увсын нэгдvгээр арван жилийн багш Цолмонхvv, Эрдэнэт vйлдвэрийн тооцоолох тєвд программист, ХАА-н банкны мэдээлэл автоматжуулалтын албаны дарга Д.Энхболд, УБИС-ийн КМТФ-ийн декан А.Отгонбаяр, УЦЭШХ-гийн тооцоолох тєвийн захирал С.Хєдєлмєр нарын олон хvмvvс ажилладаг.

-Манай сэтгvvлийн уламжлалт асуулт. Уншигчдад хандаж хэлэх таны vг?
-Шинэ зуунд амьдрах иргэн бvрийн боловсролын нэгэн хэсэг бол орчин vеийн мэдээллийн шинэ технологийг єєрийн ажил амьдралын нэгэн хэрэглvvр болгох vндэс болсон компьютерийн боловсрол мєн гэдгийг ямагт санаж энэ чиглэлээр єєрийгєє болон vр хvvхдээ байнга хєгжvvлэн боловсруулж байхыг зєвлєе.

Манай сэтгvvлийн хvндэт зочноор уригдан ярилцлага єгсєн Танд их баярлалаа. Шинэ зууны эздийнхээ оюуны санд хєрєнгє оруулалт хийх, тэднийг бvхий л талаар дэмжих, олон улсын тавцанд гаргах талаар сэтгэл зvтгэл гарган яваа багш танд шинэ мэдлэг нэвтрvvлэх, сурган хvмvvжvvлэх vйлстээ улам их амжилт гаргахыг нийт уншигчдынхаа ємнєєс хvсье.